
Энэ таны бодож байгаагаас өөр зүйл шүү~!
Та бүтээлч хүмүүс яагаад өөрсдөөсөө илүү гайхалтай зүйл бүтээдэг гэж бодож байна вэ?
Ихэнх хүмүүс "тэд илүү авьяаслаг" гэж боддог.
Ихэнх хүмүүс "тэд илүү мэдлэгтэй" гэж боддог.
Ихэнх хүмүүс "тэд төрөлхийн талант" гэж боддог.
Гэхдээ жинхэнэ нууц нь энэ биш!
Жинхэнэ нууц бол: ТОО ХЭМЖЭЭ
Моцарт 35 насандаа нас барахаасаа өмнө 600+ бүтээл туурвисан
Бетховен амьдралынхаа туршид 650 бүтээл хийсэн
Бах 1000 гаруй бүтээлийг дуусгасан
15,000 гаруй сонгодог хөгжмийн бүтээлийг судалсан судалгаагаар: 5 жилийн хугацаанд илүү олон бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдын хит бүтээл гаргах магадлал илүү өндөр байсан.
Энэ зүй тогтол зөвхөн дан хөгжмөөр хязгаарлагдахгүй:
Коби Брайант: Бэлтгэлд 30,000+ удаа шидсэн → 5 NBA аварга
Жеймс Дайсон: 5,126 бүтэлгүйтсэн прототип → Хувьсгалт компани (dyson)
Ж.К. Роулинг: 12 татгалз + олон зуун ноорог → $25 тэрбумын франчайз
This American Life болон Serial подкастын продюсер Айра Гласс: "Хэрэв та өвөрмөц байхыг хүсч байвал хийж болох хамгийн чухал зүйл бол их хэмжээний ажил хийх. Асар их хэмжээний ажил хий." хэмээн хэлсэн байдаг.
Иймд, бид
"Төгс" санааг хүлээхээ больж, анхны оролдлого төгс байх ёстой гэж бодолгүй, өөрийгөө бусадтай харьцуулалгүй оролдсоор байх ёстой.
Таны #847 дахь санаа таны амьдралыг өөрчлөх нээлт байж магадгүй!
💌 Таны бүтээлч амьдралд туслах нийтлэл 7н хоног бүр авч баймаар байна уу? Миний newsletter-д нэгдээрэй~!