Нийтлэлүүд

Сайн сурдаг хүүхдүүд амьдрал дээр яагаад будилдаг вэ?

Ирээдүйд амжилттай явах эсэхийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь зөвхөн мэдлэг биш, харин хэрхэн боддог вэ гэдэг нь юм. Өсвөр нас буюу 12–16 насанд хүүхдийн сэтгэлгээ чанарын хувьд өөрчлөгдөж, илүү гүнзгий, олон өнцгөөс эргэцүүлэх чадвар бүрэлдэж эхэлдэг. Stanford Medicine-ийн тайлбарласнаар энэ үед хүүхдүүд concrete thinking-ээс abstract thinking рүү шилжиж, зөвхөн харагдаж буй зүйлд тулгуурлах бус, боломж, үр дагавар, хувилбаруудыг бодож эхэлдэг. Энэ нь тэднийг илүү ухаалаг болгож байгаа мэт харагдавч, нөгөө талаас шийдвэр гаргалт дээр эргэлзэх, тогтворгүй байдал үүсэх шалтгаан болдог.

Үүний зэрэгцээ сэтгэл судлаач Эрик Эриксон өсвөр насыг “Identity vs Role Confusion” буюу өөрийгөө танин мэдэх, өөрийн байр сууриа тодорхойлох хамгийн чухал үе гэж тодорхойлсон байдаг. Энэ үед хүүхэд “Би хэн бэ?”, “Юунд итгэдэг вэ?”, “Ямар хүн болох вэ?” гэсэн асуултуудтай дотроо ажиллаж эхэлдэг. Гэвч бодит байдал дээр ихэнх хүүхдүүд өөрийгөө ойлгох, өөрийн бодлыг системтэйгээр боловсруулах арга барилд суралцдаггүй. Тэд хичээл дээр логик бодож чаддаг ч, амьдрал дээрх шийдвэр гаргалтад энэ чадвараа ашиглаж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Мөн өсвөр насанд сэтгэл хөдлөл нь сэтгэлгээнд хүчтэй нөлөөлдөг. Сэтгэлзүйн судалгаанууд (Steinberg, 2005; Casey et al., 2008) харуулснаар өсвөр үеийнхний тархины сэтгэл хөдлөлийн хэсэг илүү идэвхтэй ажиллаж, харин логик шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг тул тэд зарим үед эрсдэлтэй, түргэн шийдвэр гаргах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бодож чаддаг ч, бодлоо тогтвортой удирдах чадвар хараахан бүрэн төлөвшөөгүй байдаг гэсэн үг.

Ийм нөхцөлд хүүхдэд илүү их мэдээлэл өгөхөөс илүүтэй, бодох арга барил заах нь чухал болж байна. Six Thinking Hats хөтөлбөр нь энэ хэрэгцээнд суурилсан, дэлхий даяар хэрэглэгддэг сэтгэлгээ хөгжүүлэх аргачлал юм. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд нэг асуудлыг олон өнцгөөс системтэйгээр харах, өөрийн бодол болон сэтгэл хөдлөлийг ялгаж ойлгох, шийдвэр гаргахдаа илүү ухамсартай хандах, өөрийн байр суурийг илэрхийлэх чадварт суралцдаг. Судалгаанууд (de Bono, 1985; 1992) харуулснаар энэхүү арга нь шүүмжлэлтэй болон бүтээлч сэтгэлгээг зэрэг хөгжүүлэхэд үр дүнтэй байдаг.

Эцэст нь, өсвөр нас бол зүгээр нэг шилжилтийн үе биш, харин ирээдүйн сэтгэлгээ, итгэл үнэмшил, шийдвэр гаргалтын суурь тавигддаг онцгой үе юм. Хэрэв энэ үед хүүхэд өөрийн бодлыг ойлгож, удирдаж сурах боломжийг авбал тэд өөрийн гэсэн байр суурьтай, итгэлтэй, бие даасан хүн болон төлөвших боломжтой. Харин энэ боломжийг орхигдуулбал эргэлзээтэй, бусдын нөлөөнд амархан автдаг, шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс эцэг эх, багш бидний өмнө байгаа хамгийн чухал асуулт бол: бид хүүхдэд юу зааж байна вэ гэдгээс илүү, тэдэнд хэрхэн бодохыг зааж байна уу? гэдэг асуудал юм.

2026-04-29

Унших

Яагаад ТАНЫ хүүхдэд системтэй сэтгэх чадвар хэрэгтэй вэ?

Эцэг эхчүүдэд зориулсан “Six Thinking Hats” хөтөлбөрийн бүрэн танилцуулга.

Мэдээлэл цээжлэхээс илүү, сэтгэх чадвар ирээдүйг тодорхойлж буй энэ цагт манай Хасуй - БҮТЭЭЛЧ хөгжлийн төв батлагдсан аргаар Монгол хүүхдүүдээ хэрхэн бэлтгэж байгааг танд хуваалцъя.

Бидэнд тулгарч буй асуудал:

Төсөөлөөд үзээрэй:
Таны 10 настай хүүхэд хүнд математикийн тэгшитгэлийг бодож чаддаг, эх хэл болон англиар урт шүлгүүдийг цээжээр хэлдэг. Аливаа зүйлийг маш хурдан цээжилж, суралцдаг.
Гэтэл яг гол агуулгыг асуухаар мэдэхгүй байх эсвэл “Энэ асуудалд хэрхэн шийдэл гаргах вэ?” гэсэн энгийн асуултад хариулахдаа түгдэрнэ. Эсвэл зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг хуваалцна.

Танил сонсогдож байна уу?

Энэ дүр зураг Монголын олон гэр бүлд өдөр бүр давтагддаг.
Манай хүүхдүүд хичээлдээ сайн, мэдлэгээр дүүрэн ч “амьдрал дээрх бодит сэтгэлгээ” буюу мэдээллийг боловсруулж, олон өнцгөөс харж, бүтээлч шийдэл гаргах чадвар дутмаг байдаг.

Бид энэхүү хөтөлбөрөө 1 гаруй жил зааж, ажилласны эцэст ойлгож буй зүйлс: асуудал нь ухаанд (IQ) биш, харин системтэй сэтгэх арга барилд байдаг юм байна.

Мэдэх ба сэтгэх — ялгаа нь юу вэ?

Ихэнх эцэг эх үүнийг анзаараагүй байдаг.

Мэдэх — Мэдээллийг хүлээн авч, цээжлэх. (Суралцах үйл явцын эхний шат)
Сэтгэх — Тэр мэдээллийг боловсруулж, зөв хэрэглэх.

Манай уламжлалт боловсрол “цээжлэх”-д онцгой сайн. Хүүхдүүд их хэмжээний мэдээллийг цээжилдэг.
Харин “сэтгэх” — шинжлэх, дүгнэх, бүтээх, асуудлыг шийдэх дээр ирэхээр олон хүүхэд гацдаг.

Та өөрийн хүүхдийг бодоод үзээрэй:

  • Асуудлын зөвхөн хариуг бус, хэрхэн шийдсэнээ тайлбарлаж чаддаг уу?
  • Шийдвэр гаргахын өмнө хэд хэдэн хувилбар авч үздэг үү?
  • Өөр хүний байр сууринаас харж чаддаг уу?
  • Бүтээлч шийдэл гаргах арга барилтай юу?

Хэрэв эдгээр асуултад нэгэнд нь ч “үгүй” гэж хариулсан бол — таны хүүхэд системтэй сэтгэх сургалтаас асар их зүйлс суралцах болно.

Системтэй сэтгэлгээний шинжлэх ухаан

Орчин үеийн тархи судлалын судалгаанууд маш сонирхолтой дүгнэлтүүдийг харуулж байна:

Нээлт №1: Сэтгэх чадварыг математикийн эсвэл хэлний адил тодорхой арга зүйгээр зааж болдог.

Нээлт №2: 7–16 нас бол системтэй сэтгэх хэв маягийг төлөвшүүлэх хамгийн тохиромжтой үе — тархины мэдрэлийн холбоос хамгийн уян хатан байдаг нас.

Нээлт №3: Системтэй сэтгэх арга эзэмшсэн хүүхдүүд асуудал шийдвэрлэх шалгалтад үе тэнгийнхнээсээ 23%-иар өндөр үр дүн үзүүлсэн (Harvard Educational Research).

Энэ бол хүүхдийг “илүү ухаантай” болгох тухай биш. Энэ бол тэдний байгаа ухааныг илүү үр дүнтэй ашиглах хэрэгслийг өгөх тухай юм.

Яагаад заавал “Six Thinking Hats® for Students” хөтөлбөр гэж?

Дэлхийн боловсролд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Эдвард де Боно-гийн “Six Thinking Hats” арга зүйг сонгож ажиллаж буйн учир нь:

  1. Дэлхийн баталгаа: Google, IBM, Microsoft, Toyota зэрэг Fortune 500 компаниуд шийдвэр гаргалтад хэрэглэдэг.
  2. Насны уян хатан байдал: 7 настай хүүхдийн найзтайгаа эвлэрэх асуудлаас эхлээд, 40 настай удирдлагын стратегийн шийдвэрт ч ажилладаг.
  3. Соёлын нийцэмж: Соёл дамнасан, олон өнцгийг хүлээн зөвшөөрдөг — Монгол хүүхдүүдийн сониуч занд яг тохирдог.

Зургаан малгай нь өөр өөр сэтгэх хэв маягийг илэрхийлнэ:

  • Цагаан малгай: Баримт, мэдээлэл
  • Улаан малгай: Сэтгэл хөдлөл, мэдрэмж
  • Хар малгай: Эрсдэл ба шүүмжлэл
  • Шар малгай: Ашиг тустай талууд
  • Ногоон малгай: Бүтээлч санаа
  • Цэнхэр малгай: Үйл явцын зохион байгуулалт

Хөтөлбөр дээр хүүхдүүд юу хийдэг вэ?

Эцэг эхчүүдээс хамгийн их сонсдог асуулт: “Манай хүүхэд яг юу хийх юм бэ?”

7–12 насныхны нэг хичээлийг жишээлье.

Нээлт (5 мин): Харах өнцгийг тэлэх БҮТЭЭЛЧ ногоон малгайн дасгалаар өдөр бүрийн хичээл эхэлдэг.

Үндсэн сургалт (85 мин): Насны онцлог, танин мэдэхүйд нь тохирсон дасгал ажлууд ажилладаг. Ингэснээр, хүүхдийн өдөр тутамд тулгардал асуудлуудыг хэрхэн шийдэж болох, олон талаас аливаа зүйлийг харахад мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж болдгийг сурдаг. Бодлуудаа эмхэлж, олон санаа гаргах тусам өөрт нь хэрэгтэй байдгийг ойлгодог.

📚 Ямар ч лекц байхгүй. Хүүхдүүд хийж, туршиж, хэрэглэж сурдаг.

8  хоногийн өөрчлөлт

Хүүхэд маань ингэж сэтгэх чадвартай болно. Жишээлбэл:

  • Цагаан малгай: “Бүх мэдээллээ хангалттай цуглуулсан уу?”
  • Улаан малгай: “Мэдрэмжээ сонсчихье. Үүнийг заавал зөвтгөх шаардлага байхгүй.”
  • Хар малгай: “Эдгээр хүнс миний биед эрүүл биш тул би идэхгүй байх сонголт хийлээ.”
  • Шар малгай: “Миний сайн талууд бол...”
  • Ногоон малгай: “Сүү дууссан бол юугаар орлуулж болохыг бодоод үзье”
  • Хөх малгай: “Гэр бүлийн хурлыг би өөрөө удирдаж, шийдвэрийг системтэй гаргаж ч болох юм”

Эдгээр сэтгэлгээг ажиллуулахын тулд та шидэж үгээ хэлэхэд л хангалттай. "Чи {хар малгайгаа} өмсөөд бодоод үздээ?"

Монголын ирээдүй.

Бид БҮТЭЭЛЧ хүүхдүүд бидний ирээдүй гэдэгт итгэж үйл ажиллагаагаа явуулдаг ч үүний суурь нь сэтгэлгээний арга барилд суралцах юм. Манай улсын ирээдүйд системтэй сэтгэдэг үе хэрэгтэй.

  • Эдийн засгийн төрөлжилт — Уурхайгаас цааш гарах шийдэл, инноваци.
  • Байгаль орчин — Уур амьсгалын өөрчлөлтөд олон өнцгөөс шийдэл гаргах.
  • Технологи — AI хийхгүй үлдэх бүтээлч, шүүн тунгаах сэтгэх чадвар.
  • Ардчилал — Олон талын мэдээлэлд үндэслэж зөв дүгнэлт гаргах иргэд.

Эцэг эхчүүдийн нийтлэг асуулт:

“Миний хүүхэд наснаасаа болоод орж чадахгүй юм биш үү?” — Агуулгыг насанд нь тохируулна. Арга зүй ижил.
“Сургуулийн хичээлд саад болох уу?” — Харин ч сурлагад ахиц гарна. Сониучилж олон зүйлийг олон талаас бодохыг хичээх болно.
“Миний хүүхэд угаасаа бүтээлч.” — Байгалиасаа бүтээлч байх нь сайн. Гэхдээ системтэй сэтгэж, бүтээлч байх нь илүү хүчтэй.
“Энгийн хүүхдэд хүнддэх үү?” — Үгүй. Энэ аргыг дэлхийн том компаниудын удирдлагад ч заадаг, харин хүүхдүүд бүр хурдан сурдаг.

Сэтгэх чадварыг хөгжүүлэхгүй байх өртөгтэй  вэ?

  • Хурдан шийдвэр гаргадаг ч үр дагаврыг нь боддоггүй өсвөр нас
  • Ажлын амьдралд стратегийн сэтгэлгээ дутсанаас гарах боломж алдлууд
  • Гэр бүл, найз нөхдийн маргаан зөв шийдэлгүй үргэлжлэх

Насны ангилал

  • Бага анги (7–12 нас)
  • Дунд анги (12–16 нас)
  • Анги дүүргэлт: Дээд тал нь 10 хүүхэд
  • Материал: Бүх зүйлийг бид бэлтгэсэн
  • Эцэг эхийн дэмжлэг: Асуулт, асуудал, шийдэл бүр дээр хүүхдээсээ шидэт асуултаа асууж дадал хэвшил болгоход туслаарай~
  • Сертификат: Амжилттай төгсөгчдөд

Бодит өөрчлөлтийн түүхүүд

~ Удахгүй энд бичлэг хуваалцах болно оо.

БҮРТГҮҮЛЭХ:

Энд дарж анкет бөглөөрэй

P.S Энэ арга бол тэдний өдөр бүр хэрэглэж болох, ирээдүйд насан турш нь хэрэг болох сэтгэлгээний багажтай (mind tools) болох сургалт юм шүү. 

Хүүхэд тань аль хэдийн сэтгэн бодож байгаа.
Асуудал нь — тэр санамсаргүй бодож байна уу, эсвэл системтэй бодож байна уу?

2025-08-08

Унших

Бүтээлч нээлтийн нууц

Энэ таны бодож байгаагаас өөр зүйл шүү~!

Та бүтээлч хүмүүс яагаад өөрсдөөсөө илүү гайхалтай зүйл бүтээдэг гэж бодож байна вэ? 

Ихэнх хүмүүс "тэд илүү авьяаслаг" гэж боддог.

Ихэнх хүмүүс "тэд илүү мэдлэгтэй" гэж боддог.

Ихэнх хүмүүс "тэд төрөлхийн талант" гэж боддог.

Гэхдээ жинхэнэ нууц нь энэ биш! 

Жинхэнэ нууц бол: ТОО ХЭМЖЭЭ

Моцарт 35 насандаа нас барахаасаа өмнө 600+ бүтээл туурвисан 

Бетховен амьдралынхаа туршид 650 бүтээл хийсэн
Бах 1000 гаруй бүтээлийг дуусгасан

15,000 гаруй сонгодог хөгжмийн бүтээлийг судалсан судалгаагаар: 5 жилийн хугацаанд илүү олон бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдын хит бүтээл гаргах магадлал илүү өндөр байсан.

Энэ зүй тогтол зөвхөн дан хөгжмөөр хязгаарлагдахгүй:

Коби Брайант: Бэлтгэлд 30,000+ удаа шидсэн → 5 NBA аварга 

Жеймс Дайсон: 5,126 бүтэлгүйтсэн прототип → Хувьсгалт компани (dyson)

Ж.К. Роулинг: 12 татгалз + олон зуун ноорог → $25 тэрбумын франчайз

This American Life болон Serial подкастын продюсер Айра Гласс: "Хэрэв та өвөрмөц байхыг хүсч байвал хийж болох хамгийн чухал зүйл бол их хэмжээний ажил хийх. Асар их хэмжээний ажил хий." хэмээн хэлсэн байдаг.

Иймд, бид 

"Төгс" санааг хүлээхээ больж, анхны оролдлого төгс байх ёстой гэж бодолгүй, өөрийгөө бусадтай харьцуулалгүй оролдсоор байх ёстой.

Таны #847 дахь санаа таны амьдралыг өөрчлөх нээлт байж магадгүй! 

2025-07-31

Унших

Тархи чинь хэт их ачаалалтай байна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үз!

Өдөржингөө олон зүйл бодож, шийдвэр гаргаж, санаа гаргаж, маргаашийн төлөвлөгөөг зохиож сууна уу? Гэхдээ л үр дүнгүй байж, бодолдоо дарагдаж, бухимдаж сууна уу?

Тэгвэл толгой доторхи бүх зүйлээ цаасан дээр буулгах цаг болсон.
Энийг Brain Dump гэж нэрлэдэг.

Brain Dump гэж юу вэ?
Толгой дотор эргэлдэж байгаа бүх бодол, санаа, санаа зовнилыг цэгцлэхийн тулд
тэмдэглэл хөтөлж, бүгдийг бичиж гаргах арга.
Энэ нь бүтээлч сэтгэлгээнд шинэ орон зай гаргаж, стрессийг багасгадаг.

Тиймээс үзэг, дэвтэрээ барин бичиж эхлээрэй~! Санаанд орж ирж буй зүйлсийг зүгээр л санаа зоволгүйгээр тэмдэглэснээр:
→ Төвлөрөх
→ Оюун санаагаа цэгцлэх
→ Бүтээлч сэтгэлгээгээ дэмжихэд тус болдог.

Өнөөдөр өөрийгөө сорьж үз:
1️⃣ Цаас, үзэг аваад
2️⃣ Толгой доторхи бүхнээ бич
3️⃣ Амар, тайван, бүтээлч санаагаа хүлээ

Тархи сарнилтын горимдоо хэсэгхэн ч болов ингэж орсоноор БҮТЭЭЛЧ санаануудыг үйлдвэрлэж эхэлдэг юм шүү~

2025-07-31

Унших

🧠 Сэтгэлгээний хичээл гэж яг юу вэ? Бидний хүүхдэд яагаад хэрэгтэй вэ?

Сүүлийн үед эцэг эхчүүдээс надаас хамгийн их асуудаг асуулт бол энэ:
👉 “Сэтгэлгээний хичээл гэж яг юу заадаг юм бэ?”
👉 “Тоо бодох юм уу? Зураг зурах юм уу?”

Энэ асуултыг тавьж байгаа нь үнэндээ эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сэтгэлгээ, бүтээлч байдлыг сургуулийн хичээлтэй л холбож харж сурсан гэсэн үг юм.

Гэтэл...
Би зөвхөн нэг өдрийн 3 өөр ангийн хичээлд зориулж:


📌 олон материал судалж,
📌 орчуулж,
📌 эмхэтгэж,
📌бүтээлч сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх өөр өөр арга зүй, дасгалуудыг бэлдсэн байлаа.

🎨 Сэтгэлгээний хичээл гэж юу вэ?

Сэтгэлгээний хичээл бол:

  • Хүүхдийн танин мэдэхүйг дэмжих
  • Хүүхэд олон өнцгөөс сэтгэж сурах
  • Хүүхэд асуулт тавих, асуудлыг шинжлэх, өөр шийдлийг эрэлхийлэх
    чадварыг хөгжүүлэх хичээл юм.

Энэ бол зүгээр нэг тоо бодох, зураг зурах биш —
💡 “Би яагаад ингэж бодож байгаа вэ?”
💡 “Өөр ямар арга зам байж болох вэ?” гэж суралцах чадвар.

🌱 Бүтээлч сэтгэлгээний ач холбогдол

✅ Хүүхэд аливаад өөр өнцгөөс хандаж сурах
✅ Зөвхөн хариултыг цээжлэх биш, шийдлийг бодож олдог болох
✅ Өөртөө итгэх итгэл, илэрхийлэх чадвар өсөх
✅ Ирээдүйн ажил амьдралд хамгийн хэрэгтэй soft skill-ийг хөгжүүлэх

📌 Яагаад одоо анхаарах хэрэгтэй вэ?

Судалгаагаар (жишээ нь PISA 2022), дунд ангиас эхлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ буурах хандлагатай байдаг.
👉 Шалгалтын систем
👉 Зөв ганц хариулт хайсан сургалтын арга
👉 Бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эмээх байдал
Эдгээр нь хүүхдийн сэтгэх хүрээг аажмаар хязгаарлаж эхэлдэг.

Хэрхэн бид хүүхдээ дэмжиж чадах вэ?

👉 Хүүхдэдээ сэтгэх арга барилыг заах, түүнийг амьдралд нь хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлэх
👉 Бүтээлч сэтгэлгээг дэмжих дасгал, хөтөлбөрт хамруулах
👉 Хүүхдийн асуулт, санаа, шийдлийг үнэлж, урам өгөх

🧠 Бидний сэтгэлгээний сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

📲 7533-3337 дугаараар манай Хасуй - хүүхдийн БҮТЭЭЛЧ хөгжлийн төвтэй холбогдоорой~!

🌟 Хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээ, сэтгэх чадварыг өнөөдрөөс дэмжицгээе. Ирээдүй нь яг өнөөдрөөс эхэлж байна.

2025-07-31

Унших