Нийтлэлийн булан

blog

2026 оны 09-р сарын 01

Сэтгэж чаддаг хүүхдүүдээс суралцаж чаддаг нийгэм

1997 онд Сингапур боловсролын системийнхээ ирээдүйн чиглэлийг “Thinking Schools, Learning Nation” буюу “Сэтгэдэг сургууль, суралцдаг үндэстэн” гэсэн санаагаар тодорхойлсон. Тухайн үед Сингапур улсын удирдагчид "Ирээдүйд бид хүүхдүүдэд бүх хариултыг зааж чадахгүй. Харин ирээдүйд тулгарах асуудлыг өөрсдөө таньж, шийдэж чаддаг хүмүүсийг бэлтгэх ёстой." хэмээх хэлэлцсэн. Тэдний энэхүү дэвшүүлсэн санаа нь бүх хариултыг хүүхдэд урьдчилан өгөх бус, шинэ нөхцөлд өөрөө суралцаж, бодож, асуудал шийдэж чаддаг хүн болгон хөгжүүлэх явдал байв.

Thinking Schools гэдэг нь зөвхөн “сэтгэлгээний хичээл ордог сургууль” гэсэн үг биш. Харин хүүхэд асуулт асууж, таамаглалыг сорьж, мэдээллийг эргэцүүлэн үнэлж, өөр өөр өнцгөөс харж, шинэ санаа гаргаж, шийдлээ туршиж үздэг сэтгэх соёлтой сургалтын орчин гэсэн ойлголт юм. Үүнд багш ч мөн адил чухал үүрэгтэй. Багш бүх хариултыг өгөхөөс илүү хүүхдийг зөв асуултаар чиглүүлж, өөрөө бодож олох боломжийг бий болгоно. Ингэснээр “суралцах” нь зөв хариулт цээжлэх үйл явц биш, харин бодох, судлах, турших, эргэцүүлэх үйл явц болно.

Харин Learning Nation нь энэ үзлийг сургуулийн хүрээнээс давуулан бүхэл бүтэн нийгэмд авч үзсэн ойлголт. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүүхэд биш, багш, эцэг эх, байгууллага, ажилтан, удирдагч, иргэн бүр тасралтгүй суралцдаг нийгэм бий болгох тухай юм. Сургууль төгсөөд суралцах үйл явц дуусахгүй. Шинэ мэдлэг бий болж, технологи өөрчлөгдөж, шинэ асуудлууд гарч ирэхийн хэрээр хүн өөрийгөө байнга хөгжүүлж, шинэ зүйл сурах шаардлагатай. Тиймээс Thinking School нь сэтгэж сурах үндэс суурийг бий болгож, Learning Nation нь насан туршдаа суралцдаг соёлыг бий болгоно.

Энэ санаа өнөөдөр бүр ч илүү хамааралтай болсон. Учир нь бидний амьдарч буй дэлхий маш хурдан өөрчлөгдөж, хиймэл оюун ухаан хүртэл мэдээлэл хайж, хариулт гаргаж, санаа боловсруулах боломжтой болсон. Тиймээс хүүхдийн үнэ цэн зөвхөн “юу мэддэг вэ?” гэдгээр бус, “мэдэхгүй зүйлтэйгээ хэрхэн ажилладаг вэ?”, “мэдээллийг хэрхэн үнэлдэг вэ?”, “өөр өнцгөөс хэрхэн хардаг вэ?”, “шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицдог вэ?” гэдгээр улам бүр тодорхойлогдоно.

Тиймээс сэтгэлгээ бол нэг удаа заагаад дуусдаг мэдлэг биш, байнга ашиглаж, дадлагажуулж, эргэцүүлж байж хөгждөг ур чадвар юм. Хүүхдэд бүх хариултыг заах боломжгүй ч ямар ч шинэ асуулттай тулгарсан үедээ бодож, суралцаж, шийдэл хайх чадварыг хөгжүүлж болно.

Манай Hasui Thinking Academy-ийн бүтэн жилийн сэтгэлгээний хөтөлбөрийн зорилго ч үүнтэй адил. Бид хүүхдэд зөвхөн “зөв хариулт” олоход бус, хэрхэн бодох, асуулт тавих, мэдээллийг үнэлэх, асуудлыг олон өнцгөөс харах, шинэ санаа гаргах, шийдлээ турших, өөрийн сэтгэлгээг эргэцүүлэх дадлыг системтэй хөгжүүлэхэд анхаардаг.

Учир нь бидний зорилго бүхнийг мэддэг хүүхэд бэлтгэх биш. Харин мэдэхгүй зүйлтэйгээ ажиллаж чаддаг, өөрөө суралцаж чаддаг, өөрийнхөөрөө сэтгэж чаддаг хүн төлөвшүүлэх юм.

Thinking School → Learning Nation

Сэтгэж чаддаг хүүхдүүдээс суралцаж чаддаг нийгэм бий болно.

2026 оны 05-р сарын 12

ТАНЫ хайж буй эрдэнэс

2025 оны 10-р сарын 26-нд хуваалцсан нийтлэлээ энд ахин хуваалцахыг хүслээ.

Яг 10 жилийн өмнөх энэ өдөр ERDENES брэндээ үүсгэн байгуулж байсан юм. Тухайн үед өнгө өнгийн эсгийгээр цүнх, бичиг хэргийн зүйлсүүд урлаж дотооддоо борлуулахаас гадна гадны улс орнууд руу экспорт хийж байсан туршлагатай. 

Мэдээж, энэхүү бизнес маань дампуурсан л даа. Тухайн үедээ бизнесээ эхлүүлэх граш надад хэрэгтэй байна ч гэж бичиж байсан удаатай. Олон ч хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ, энэ бүгдийг эргээд бодохоор өөрийгөө танин мэдэх, бүтээх он жилүүд байсан юм шиг санагддаг.

Алдсан гэдгээ мэдрэх аймар. Бүхэл бүтэн бизнесээ алдаж хийсэн байна гэдгийг мэдрэх бүр ч аймшигтай. Гэхдээ энэ алдаанаасаа суралцах нь хамгийн чухал байсан. Өөртөө үнэнчээр өөрийнхөө хайж буй зүйлийн араас тууштайгаар явах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Хайж байгаа зүйл минь би юу хийх дуртай бас түүндээ хамгийн сайн байж чадах вэ? Энэ л асуулт намайг чиглүүлсээр, би эрж хайсаар байсан.

Өөртөө үнэнчээр асуултын хариултаа олох гэж нилээдгүй олон боломжийг өөрөөсөө түлхсэн. Тэгээд сүүлийн таван жилд, өөрийн сонирхол, дуртай зүйлээ олоход зарцуулсан гэхэд хэлсдэхгүй. Гэтэл Алхимич ном дээр гардагтай адил хайсан эрдэнэс хаа хол газар биш харин дотор минь байсныг ойлгох шиг болсон.

Тэгээд л өөрийн дотоод дуу хоолой, сонирхол, хүслээ илүү танин ойлгохоор олон судалгааны ажил, ном уншиж, дасгал ажлууд ч хийсэн. Яг эдгээр зүйлсийг танин ойлгож байх цаг үед дэлхий дахиныг КОВИД-19 цочроож, би ч БНСУлсад магисрт хийхээр ганцаараа түрээсийн байранд амьдарч (жинхэнээсээ) амьдрал гэдэг ямар урьдчилан таамаглахад төвөгтэй болохыг мөн амьдрал маш богинохон байж болохыг ч ойлгосон юм. Энэ л үеэс ийм богинохон амьдрах хугацаанд яагаад өөрийн дургүй эсвэл хүсээгүй зүйлийг насаараа хийх ёстой гэж бодон, өөрийнхөө хувьд маш том эрсдэл гаргах шийдвэрүүдийг хийж эхэлсэн.

Гэвч, өөртөө үнэнч байж, тэр зорилгодоо хүрэхийн тулд тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлж чадвал үзүүрийг нь барьдаг бололтой. Энэхүү ойлгосон зүйлсээ хүмүүстэй хуваалцах гэж ERDENES брэндээ ахин бага багаар хөгжүүлж эхэлсэн. Өөрийнхөө дотор байгаа эрдэнэсийг өнгөлж, зүлгэн гялтгануулах ёстой гэдгийг ойлгосон минь энэ байлаа.

Саяхан нэг ном уншиж байхад “Арван жилийн дүрэм” гэсэн үзэгдлийн тухай уншсан юм. “Гайхалтай суутнуудын замналыг ажиглахад, тэдний амжилт, чухал үйл явдлууд болон нээлтүүд ойролцоогоор арван жилийн мөчлөгөөр тохиолдож байсныг харж болно. Танин мэдэхүйн сэтгэл судлалын олон судалгаагаар ч нотлогдсон нь хүн нэгэн салбарт анхны түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшихэд дунджаар арван жил шаардлагатай байдаг” хэмээн бичсэн байсан юм.

Миний хувьд ч энэ “Арван жилийн дүрэм” яг хэрэгжсэн бололтой. Өнгөрсөн 10 жил өөрийгөө таньж мэдэхэд зарцуулсан жил байлаа. Ямар удаан юм бэ гэж бодогдож байж магадгүй л юм. Гэхдээ, жил жилээр өнгөрсөөр нэг мэдэхэд л 10 жил болчихдог юм байна.

Энэ бүхнээс хуваалцахыг хүссэн зүйл минь “Өөрийн дотоод сэдэл, хүслээ танин мэдэж, түүнийхээ дагуу шийдвэрүүдийг гаргаарай” юм. Гаднаас эрж хайдаг зүйл биш бөгөөд зөвхөн өөртэйгөө л сайн ажиллах хэрэгтэй. 🤓

Эцэст нь, би “Хүн бүр өөрийн дотоод сэдлээ танин мэдэж, түүнийхээ дагуу ажил мэргэжлээ сонгосон бол энэ дэлхий илүү бүтээмжтэй, илүү БҮТЭЭЛЧ, илүү АЗ ЖАРГАЛТАЙ байх байсан” гэж боддог болсон.

P.S. Өөрийнхөө уншиж, судалсанаа нэгтгэн Creative Mastery Workbook дасгал ажлын ном гаргасан. Дахиад эцэст нь хэлэхэд, таны дотоод сэдэл, хүсэл таны БҮТЭЭЛЧ байдлын хамгийн хүчтэй хүчин зүйлийн нэг юм шүү.

Creative Mastery Workbook ⬇️⬇️

https://erdenesuvd.mn/product/108775

P.Sssss Би яагаад энэ өдрийг ингэж сайн санадаг вэ гэхээр бизнесээ эхлүүлнэ гээд бодчихоод ээжийнхээ төрсөн өдрөөр энэхүү хуудсаа анх нээж байсан юм. Happy birthday mommy 🎂

Happy exploring your ERDENES🤍

Өнгөрсөн 10 жил сайн байсан шүү Сувдаа 🫶🏻

2026 оны 04-р сарын 29

Сайн сурдаг хүүхдүүд амьдрал дээр яагаад будилдаг вэ?

Ирээдүйд амжилттай явах эсэхийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь зөвхөн мэдлэг биш, харин хэрхэн боддог вэ гэдэг нь юм. Өсвөр нас буюу 12–16 насанд хүүхдийн сэтгэлгээ чанарын хувьд өөрчлөгдөж, илүү гүнзгий, олон өнцгөөс эргэцүүлэх чадвар бүрэлдэж эхэлдэг. Stanford Medicine-ийн тайлбарласнаар энэ үед хүүхдүүд concrete thinking-ээс abstract thinking рүү шилжиж, зөвхөн харагдаж буй зүйлд тулгуурлах бус, боломж, үр дагавар, хувилбаруудыг бодож эхэлдэг. Энэ нь тэднийг илүү ухаалаг болгож байгаа мэт харагдавч, нөгөө талаас шийдвэр гаргалт дээр эргэлзэх, тогтворгүй байдал үүсэх шалтгаан болдог.

Үүний зэрэгцээ сэтгэл судлаач Эрик Эриксон өсвөр насыг “Identity vs Role Confusion” буюу өөрийгөө танин мэдэх, өөрийн байр сууриа тодорхойлох хамгийн чухал үе гэж тодорхойлсон байдаг. Энэ үед хүүхэд “Би хэн бэ?”, “Юунд итгэдэг вэ?”, “Ямар хүн болох вэ?” гэсэн асуултуудтай дотроо ажиллаж эхэлдэг. Гэвч бодит байдал дээр ихэнх хүүхдүүд өөрийгөө ойлгох, өөрийн бодлыг системтэйгээр боловсруулах арга барилд суралцдаггүй. Тэд хичээл дээр логик бодож чаддаг ч, амьдрал дээрх шийдвэр гаргалтад энэ чадвараа ашиглаж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Мөн өсвөр насанд сэтгэл хөдлөл нь сэтгэлгээнд хүчтэй нөлөөлдөг. Сэтгэлзүйн судалгаанууд (Steinberg, 2005; Casey et al., 2008) харуулснаар өсвөр үеийнхний тархины сэтгэл хөдлөлийн хэсэг илүү идэвхтэй ажиллаж, харин логик шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг тул тэд зарим үед эрсдэлтэй, түргэн шийдвэр гаргах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бодож чаддаг ч, бодлоо тогтвортой удирдах чадвар хараахан бүрэн төлөвшөөгүй байдаг гэсэн үг.

Ийм нөхцөлд хүүхдэд илүү их мэдээлэл өгөхөөс илүүтэй, бодох арга барил заах нь чухал болж байна. Six Thinking Hats хөтөлбөр нь энэ хэрэгцээнд суурилсан, дэлхий даяар хэрэглэгддэг сэтгэлгээ хөгжүүлэх аргачлал юм. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд нэг асуудлыг олон өнцгөөс системтэйгээр харах, өөрийн бодол болон сэтгэл хөдлөлийг ялгаж ойлгох, шийдвэр гаргахдаа илүү ухамсартай хандах, өөрийн байр суурийг илэрхийлэх чадварт суралцдаг. Судалгаанууд (de Bono, 1985; 1992) харуулснаар энэхүү арга нь шүүмжлэлтэй болон бүтээлч сэтгэлгээг зэрэг хөгжүүлэхэд үр дүнтэй байдаг.

Эцэст нь, өсвөр нас бол зүгээр нэг шилжилтийн үе биш, харин ирээдүйн сэтгэлгээ, итгэл үнэмшил, шийдвэр гаргалтын суурь тавигддаг онцгой үе юм. Хэрэв энэ үед хүүхэд өөрийн бодлыг ойлгож, удирдаж сурах боломжийг авбал тэд өөрийн гэсэн байр суурьтай, итгэлтэй, бие даасан хүн болон төлөвших боломжтой. Харин энэ боломжийг орхигдуулбал эргэлзээтэй, бусдын нөлөөнд амархан автдаг, шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс эцэг эх, багш бидний өмнө байгаа хамгийн чухал асуулт бол: бид хүүхдэд юу зааж байна вэ гэдгээс илүү, тэдэнд хэрхэн бодохыг зааж байна уу? гэдэг асуудал юм.

🌟 Сургалтын зорилго

Өнөөдөр 8 настнаас 80 настан хүртэл цахим орчноос мэдлэг, мэдээллээр “тэтгэгдэж” байгаа ч эргэцүүлэн бодох, дүгнэн шинжлэх, сэтгэж суралцахад анхаарахгүй орхидуулсаар байна. Иймд, дэлхийн алдар цуутай сэтгэгчдийн түүхээр дамжуулан бүтээлчээр сэтгэж, суралцахад сургалтын зорилго оршино.

Хүүхдэдээ ч, өөртөө ч сэтгэхүйн хөрөнгө оруулалт хийгээрэй~

📖 Та юу сурч мэдэх вэ?

  • Бүтээлчээр суралцах арга барил – аливааг зөвхөн тогтоох бус, ойлгож, холбон сэтгэх,
  • Олж авсан мэдлэгээ санах, хэрэглэх техникүүдийг эзэмших,
  • Хүүхэд болон насанд хүрэгчдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой суралцах дадалтай болох,
  • Оюуны зураглал аргыг суралцахдаа хэрхэн ашиглах,
  • Дэлхийн агуу сэтгэгчдийн замналаас урам зориг авах

👩‍🏫 Хэнд зориулсан бэ?

  • Суралцах арга барилаа өөрчлөхийг зорьж буй насанд хүрэгчдэд
  • Хүүхдэдээ зөвхөн мэдлэг бус, сэтгэж сурах дадал суулгахыг хүссэн эцэг эхчүүдэд
  • Гайхалтай сэтгэгчдийн түүхтэй танилцаж, бүтээлчээр суралцах арга барилд суралцахыг хүсэж буй хүн бүрт зориулав.

🎯 Сургалтын үр дүн

  • Ном унших, мэдлэг хуримтлуулах нь үр дүнтэй, мартагдашгүй байх болно.
  • Хүүхдийнхээ болон өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга зам олно.
  • Оюуны зураглал аргаа амьдралдаа хэрэгжүүлдэг суралцагч болоход суралцана.

Сар бүр нэг агуу сэтгэгчийн түүхтэй танилцах бөгөөд тухайн агуулгын хүрээнд оюуны зураглал хамтдаа хийж, бүтээлчээр суралцах болно. Насанд хүрэгчдийн хувьд ч ном уншаад түүнийгээ хэрхэн mindmap хийж урт хугацааны санах ойдоо оруулахыг суралцан цаашдаа өдөр тутамдаа ашиглах боломжтой болно. Сар бүр дахин давтагдашгүй бас сонирхолтой байх болно.

📅 Хугацаа: 1 сараар бүртгүүлэх боломжтой ба 2026 оны бүтэн жилээр бүртгүүлэх сонголтоо нээлээ.

1 сарын төлбөр 79,000₮ (12-р сарын 31-с өмнө 1-р сарын хичээлдээ 69,000₮-р бүртгүүлэх боломжтой ба 1 жилийн сургалтын эрхийг 690,000₮-р авах боломжтой)

10 сарын төлбөр төлөөд 2 сарын бонус эрх аваарай~

Хэлбэр: Онлайн (7 хоногт 1 хичээл шинээр нэмэгдэж орох болно.)

Хичээл сар бүрийн Лхагва гарагт эхлэх болно.

9-р сар: Алберт Эйнштейн

10-р сар: Стив Жобс

11-р сар: Ж.К. Роулинг

12-р сар: Волт Дисней

2016 оны 1-р сар: Леонардо Да Винчи гэх мэтчилэн агуу сэтгэгч нараа сар бүрээр төлөвлөсөн байгаа шүү~

✨ “Бүтээлчээр суралцахуй” сургалт – мэдлэгийг бүтээлч хүч болгон хувиргая!

Хамтдаа агуу сэтгэгчдийн түүхээр аялангаа оюуны зураглал хийж, бүтээлчээр суралцацгаая~!

Энд дарж бүртгүүлээрэй~

P.S Би Hasui Creative дээрээ бүтэн жил оюуны зураглал (mind mapping) хүүхдүүддээ заасан. Бүтээлчээр суралцах энэхүү аргад хүүхдүүд үнэхээр дуртай байдгийг ажигласан ба сурагчид маань ч хичээл дээрээ хэрхэн энэхүү аргыг ашиглаж хялбархан санаа гаргаж, хурдан цээжилсэн үр дүнгээ хуваалцсан юм. 

Түүнчлэн, насанд хүрэгчдэд ч танхимаар энэхүү хичээлээ орсон. Энэ бүх туршлага дээрээ үндэслээд илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой байлгахыг хүсэж энэхүү онлайн ангиа нээж байгаа юм шүү~

    Шинжлэх ухаанд суурилж өөрийн БҮТЭЭЛЧ чадвараа нээгээрэй~!

    Амжилт, бүтээмж, аз жаргалын шинжлэх ухаанд суурилсан сургалт

    Хэрэв нэг чадвар л таны карьерыг өөрчилж, гүйцэтгэлийг тань өсгөж, амьдралыг тань илүү жаргалтай болгоно гэвэл танд ямар санагдаж байна вэ?

    Creative Mastery хөтөлбөрт тавтай морилно уу~

    Энэ бол шинжлэх ухаанд суурилсан бүтээлч хөгжлийн сургалт бөгөөд хурдацтай өөрчлөгдөж нийгэмд хөгжих №1 чадварыг тань нээж өгөх болно.

    Амжилтын түлхүүр: Яагаад бүтээлч байдал таны өрсөлдөх давуу тал вэ?

    Сүүлийн үеийн судалгаанууд нэгэн гайхалтай мэдээллийг дэлгэсээр байна:
    Бүтээлч байдал гэдэг нь зүгээр нэг урлагийн чадвар биш бөгөөд харин амжилт, оргил гүйцэтгэл, амьдралын сэтгэл ханамжийг жолооддог “мастер чадвар” юм.

    Судалгаа юуг харуулж байна вэ?

    Карьерыг дэмжигч хүч: Бүтээлч мэргэжилтнүүд дунджаар 17%-иар илүү орлоготой (Adobe Global Study)
    Манлайллын нууц: IBM-ийн Гүйцэтгэх Захирлуудын судалгаагаар бүтээлч сэтгэлгээ №1 манлайллын чадвар гэж тодорхойлогдсон
    Гүйцэтгэлийн өсөлт: Бүтээлч сэтгэлгээний сургалт асуудал шийдэх гүйцэтгэлийг 41%-иар сайжруулдаг (Radboud их сургууль)
    Аз жаргалын индекс: Өдөр тутмын бүтээлч үйлдэл нь амьдралын сэтгэл ханамжийг 25%-иар нэмэгдүүлдэг (UC Riverside)
    Flow буюу оргил байдалд хүрэх чадвар: Бүтээлч мэргэжилтнүүд бусдаас 3 дахин их давтамжтайгаар "flow" буюу оргил гүйцэтгэлийн төлөвт ордог (Dr. Mihaly Csikszentmihalyi)

    Гэхдээ хүмүүсийн мэддэггүй нэг үнэнийг хэлэхэд...

    Бид бүгд бүтээлч гэхдээ өөрийгөө юу дээр бүтээлч байдгийг л бид мэддэггүй. 

    4 СУУРЬ ТОГТОЛЦОО: Шинжлэх ухаанд суурилсан өөрийн БҮТЭЭЛЧ чадвараа нээх хөтөлбөр

    Яагаад энэ сургалт таныг өөрчилнө гэж бодож байна уу?

    Энэхүү сургалтыг ганцаарчилж авсан хүмүүс үргэлж өөрийнхөө эрдэнэсийг олсондоо баяртай байдаг. Дотоод дуу хоолойгоо ахин сонсдог.


    Энэ бол таны амжилт, гүйцэтгэл, аз жаргалыг шинжлэх ухаанд тулгуурлан оновчтой түвшинд хүргэх шинэчлэл юм.

    Таны хэмжигдэхүйц өөрчлөлт:

    • Орлогын өсөлт (+17% орлогын батлагдсан өсөлт)
    • Асуудал шийдэх чадвар (+41% гүйцэтгэлийн өсөлт)
    • Амьдралын сэтгэл ханамж (+25% сайжрал)
    • Оргил гүйцэтгэлийн төлөвт орох чадвар (3x илүү давтамжтай Flow)
    • Сэтгэлгээний уян хатан байдал (+34% сэтгэхүйн уян хатан чанар)

    Таны амьдралыг өөрчлөх хөрөнгө оруулалт

    • 4 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалт. Нэг удаа 2 цагаар хичээллэх болно. Нийт 8 цагийн судалгаанд суурилсан сургалт юм.
    • Бүхий л амьдралын туршид хэрэгтэй өрсөлдөх чадвар
    • Шинжлэх ухаанд суурилсан арга, дасгалуудтай байх ба төлбөрөө 100% шилжүүлсэн тохиолдолд "Creativity Workbook" бэлэглэх болно.

    Анги дүүргэлт ердөө 8 хүн.

    Амжилттай хүмүүсийг нэг л зүйл нэгтгэдэг:
    Онцгой БҮТЭЭЛЧ сэтгэлгээ.
    Та ч энэ чадварыг нотлогдсон шинжлэх ухааны аргаар эзэмшиж чадна.

    “Ирээдүйд хамгийн үнэ цэнтэй чадвар бол бүтээлч сэтгэлгээ байх болно.” — Дэлхийн Эдийн Засгийн Чуулган

    Өрсөлдөх давуу талаа өнөөдөр  нээгээрэй!

    Сургалтын цагийг урьдчилж тохиролцох байдлаар явна. (9-р сар) 

    Бүгдийг шинжлэх ухааны суурьтайгаар суралцаж хэрэгжүүлэхэд бэлэн үү?

    Энд дарж БҮРТГҮҮЛЭХ

    600’000 500’000
    Сагслах

    Хатуу хавтастай, дотроо pouch ууттай, нийт 99 хуудастай.

    Чамин харагддаг пинал. Хэрэгтэй үзэг, харандаагаа хийхэд яг л гоё таарна.

    Хэмжээ: 20x9 см

    Та энэхүү дасгал ажлын номтой хамт дараагийн 28 хоногт бүтээлч чадвартаа хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх системчилсэн аяллыг эхлүүлэх болно. Энэхүү аялал бол “БҮТЭЭЛЧ болох” тухай биш. Учир нь та аль хэдийн бүтээлч нэгэн. Харин энэ бол таны доторх бүтээлч дуу хоолой, хүчийг танин мэдэх, чиглүүлэх, улам бүр хүчирхэгжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан арга зам байх болно.

    Орчин үеийн нейрошинжлэх ухаан дээр суурилсан, олон мянган өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээр батлагдсан таны аялал дөрвөн үндсэн суурь дээр түшиглэж үргэлжилнэ.

    • 1-р долоо хоног: УРАМ ЗОРИГ – Түлш

    Өөрийн "яагаад"-аа олж, сониуч зангаа асааж, тогтвортой бүтээлч эрч хүч бүтээнэ.

    • 2-р долоо хоног: СУРАЛЦАХУЙ – Хурдасгуур

    Чадварыг түргэн эзэмших урлагт гаршиж, суралцах машин болно.

    • 3-р долоо хоног: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ – Хөдөлгүүр

    Бүтээлч үйл явцыг ойлгож, удирдан, найдвартай шинэлэг санаа бүтээнэ.

    • 4-р долоо хоног: УРСГАЛ – Үржүүлэгч

    Оргил бүтээмжийн төлөвт нэвтэрч, хамгийн шилдэг бүтээлээ хүч гаргалгүйгээр туурвих болно.

    Creative Mastery-д хүрэх амлалт:

    Хэрэв та эдгээр 28 хоногт үнэн сэтгэлээсээ зүтгэж, зүгээр л дасгал хийх биш, харин үнэхээр тууштай байвал та:

    • Бүтээлч зорилгоо мэдэж, тогтвортой урам зоригтой болно
    • Уламжлалт аргуудаас 3–5 дахин хурдан суралцана
    • Батлагдсан арга техникүүдээр хүссэн үедээ санаа бүтээнэ
    • Урсгал төлөвт тогтмол нэвтрэх чадвартай болно
    • Насан туршийн бүтээлч хөгжлийн цогц системтэй болно

    За ингээд аялалдаа гарахдаа бэлэн үү?

    Автоматаар имэйл рүү хүргэгдэх шийдэл удахгүй бэлэн болох тул түр доорх шийдлээр илгээж байя~

    Нийт хуудсын тоо: 80

    Энд дарж мэдээлэл бөглөж, худалдан авна уу.

    “Creativity Workbook” ном бол 5+ насны хүүхдүүдэд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 сонирхолтой, хялбархан дагаж хийх боломжтой дасгалын цуглуулга юм. Энэ ном нь хүүхдийн төсөөлөх, олон санаа гаргах, асуудалд өөр өнцгөөс хандах, дүрслэх болон зохион бүтээх чадварыг дэмжих зорилготой.

    Дасгал бүр нь:

    • Тодорхой зорилготой
    • Зураг, хэлбэр дүрсээр дэмжигдсэн
    • Хүүхдийн сэтгэхүйг тэлсэн асуултуудтай

    Эрдэмтэн Paul Torrance-ийн бүтээлч сэтгэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг (уян хатан байдал, өвөрмөц байдал, санааны урсац) суурь болгон боловсруулсан тул зөвхөн хөгжилтэй, зугаатай бус — хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

    Хүүхдүүдтэйгээ хамт хийгээд үзээрэй~

    Бүх бараа

    Та энэхүү дасгал ажлын номтой хамт дараагийн 28 хоногт бүтээлч чадвартаа хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх системчилсэн аяллыг эхлүүлэх болно. Энэхүү аялал бол “БҮТЭЭЛЧ болох” тухай биш. Учир нь та аль хэдийн бүтээлч нэгэн. Харин энэ бол таны доторх бүтээлч дуу хоолой, хүчийг танин мэдэх, чиглүүлэх, улам бүр хүчирхэгжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан арга зам байх болно.

    Орчин үеийн нейрошинжлэх ухаан дээр суурилсан, олон мянган өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээр батлагдсан таны аялал дөрвөн үндсэн суурь дээр түшиглэж үргэлжилнэ.

    • 1-р долоо хоног: УРАМ ЗОРИГ – Түлш

    Өөрийн "яагаад"-аа олж, сониуч зангаа асааж, тогтвортой бүтээлч эрч хүч бүтээнэ.

    • 2-р долоо хоног: СУРАЛЦАХУЙ – Хурдасгуур

    Чадварыг түргэн эзэмших урлагт гаршиж, суралцах машин болно.

    • 3-р долоо хоног: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ – Хөдөлгүүр

    Бүтээлч үйл явцыг ойлгож, удирдан, найдвартай шинэлэг санаа бүтээнэ.

    • 4-р долоо хоног: УРСГАЛ – Үржүүлэгч

    Оргил бүтээмжийн төлөвт нэвтэрч, хамгийн шилдэг бүтээлээ хүч гаргалгүйгээр туурвих болно.

    Creative Mastery-д хүрэх амлалт:

    Хэрэв та эдгээр 28 хоногт үнэн сэтгэлээсээ зүтгэж, зүгээр л дасгал хийх биш, харин үнэхээр тууштай байвал та:

    • Бүтээлч зорилгоо мэдэж, тогтвортой урам зоригтой болно
    • Уламжлалт аргуудаас 3–5 дахин хурдан суралцана
    • Батлагдсан арга техникүүдээр хүссэн үедээ санаа бүтээнэ
    • Урсгал төлөвт тогтмол нэвтрэх чадвартай болно
    • Насан туршийн бүтээлч хөгжлийн цогц системтэй болно

    За ингээд аялалдаа гарахдаа бэлэн үү?

    Автоматаар имэйл рүү хүргэгдэх шийдэл удахгүй бэлэн болох тул түр доорх шийдлээр илгээж байя~

    Нийт хуудсын тоо: 80

    Энд дарж мэдээлэл бөглөж, худалдан авна уу.

    🌟 Сургалтын зорилго

    Өнөөдөр 8 настнаас 80 настан хүртэл цахим орчноос мэдлэг, мэдээллээр “тэтгэгдэж” байгаа ч эргэцүүлэн бодох, дүгнэн шинжлэх, сэтгэж суралцахад анхаарахгүй орхидуулсаар байна. Иймд, дэлхийн алдар цуутай сэтгэгчдийн түүхээр дамжуулан бүтээлчээр сэтгэж, суралцахад сургалтын зорилго оршино.

    Хүүхдэдээ ч, өөртөө ч сэтгэхүйн хөрөнгө оруулалт хийгээрэй~

    📖 Та юу сурч мэдэх вэ?

    • Бүтээлчээр суралцах арга барил – аливааг зөвхөн тогтоох бус, ойлгож, холбон сэтгэх,
    • Олж авсан мэдлэгээ санах, хэрэглэх техникүүдийг эзэмших,
    • Хүүхэд болон насанд хүрэгчдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой суралцах дадалтай болох,
    • Оюуны зураглал аргыг суралцахдаа хэрхэн ашиглах,
    • Дэлхийн агуу сэтгэгчдийн замналаас урам зориг авах

    👩‍🏫 Хэнд зориулсан бэ?

    • Суралцах арга барилаа өөрчлөхийг зорьж буй насанд хүрэгчдэд
    • Хүүхдэдээ зөвхөн мэдлэг бус, сэтгэж сурах дадал суулгахыг хүссэн эцэг эхчүүдэд
    • Гайхалтай сэтгэгчдийн түүхтэй танилцаж, бүтээлчээр суралцах арга барилд суралцахыг хүсэж буй хүн бүрт зориулав.

    🎯 Сургалтын үр дүн

    • Ном унших, мэдлэг хуримтлуулах нь үр дүнтэй, мартагдашгүй байх болно.
    • Хүүхдийнхээ болон өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга зам олно.
    • Оюуны зураглал аргаа амьдралдаа хэрэгжүүлдэг суралцагч болоход суралцана.

    Сар бүр нэг агуу сэтгэгчийн түүхтэй танилцах бөгөөд тухайн агуулгын хүрээнд оюуны зураглал хамтдаа хийж, бүтээлчээр суралцах болно. Насанд хүрэгчдийн хувьд ч ном уншаад түүнийгээ хэрхэн mindmap хийж урт хугацааны санах ойдоо оруулахыг суралцан цаашдаа өдөр тутамдаа ашиглах боломжтой болно. Сар бүр дахин давтагдашгүй бас сонирхолтой байх болно.

    📅 Хугацаа: 1 сараар бүртгүүлэх боломжтой ба 2026 оны бүтэн жилээр бүртгүүлэх сонголтоо нээлээ.

    1 сарын төлбөр 79,000₮ (12-р сарын 31-с өмнө 1-р сарын хичээлдээ 69,000₮-р бүртгүүлэх боломжтой ба 1 жилийн сургалтын эрхийг 690,000₮-р авах боломжтой)

    10 сарын төлбөр төлөөд 2 сарын бонус эрх аваарай~

    Хэлбэр: Онлайн (7 хоногт 1 хичээл шинээр нэмэгдэж орох болно.)

    Хичээл сар бүрийн Лхагва гарагт эхлэх болно.

    9-р сар: Алберт Эйнштейн

    10-р сар: Стив Жобс

    11-р сар: Ж.К. Роулинг

    12-р сар: Волт Дисней

    2016 оны 1-р сар: Леонардо Да Винчи гэх мэтчилэн агуу сэтгэгч нараа сар бүрээр төлөвлөсөн байгаа шүү~

    ✨ “Бүтээлчээр суралцахуй” сургалт – мэдлэгийг бүтээлч хүч болгон хувиргая!

    Хамтдаа агуу сэтгэгчдийн түүхээр аялангаа оюуны зураглал хийж, бүтээлчээр суралцацгаая~!

    Энд дарж бүртгүүлээрэй~

    P.S Би Hasui Creative дээрээ бүтэн жил оюуны зураглал (mind mapping) хүүхдүүддээ заасан. Бүтээлчээр суралцах энэхүү аргад хүүхдүүд үнэхээр дуртай байдгийг ажигласан ба сурагчид маань ч хичээл дээрээ хэрхэн энэхүү аргыг ашиглаж хялбархан санаа гаргаж, хурдан цээжилсэн үр дүнгээ хуваалцсан юм. 

    Түүнчлэн, насанд хүрэгчдэд ч танхимаар энэхүү хичээлээ орсон. Энэ бүх туршлага дээрээ үндэслээд илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой байлгахыг хүсэж энэхүү онлайн ангиа нээж байгаа юм шүү~

      Захиалга хүргэх

      Захиалга хүргэх

      Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

      Хүргэлтийн нөхцөл

      Хүргэлтийн нөхцөл

      Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.