Бүтээлчээр суралцахуй сургалт 1 сар

Бүтээлчээр суралцахуй сургалт 1 сар

Product information

79’000

Description

🌟 Сургалтын зорилго

Өнөөдөр 8 настнаас 80 настан хүртэл цахим орчноос мэдлэг, мэдээллээр “тэтгэгдэж” байгаа ч эргэцүүлэн бодох, дүгнэн шинжлэх, сэтгэж суралцахад анхаарахгүй орхидуулсаар байна. Иймд, дэлхийн алдар цуутай сэтгэгчдийн түүхээр дамжуулан бүтээлчээр сэтгэж, суралцахад сургалтын зорилго оршино.

Хүүхдэдээ ч, өөртөө ч сэтгэхүйн хөрөнгө оруулалт хийгээрэй~

📖 Та юу сурч мэдэх вэ?

  • Бүтээлчээр суралцах арга барил – аливааг зөвхөн тогтоох бус, ойлгож, холбон сэтгэх,
  • Олж авсан мэдлэгээ санах, хэрэглэх техникүүдийг эзэмших,
  • Хүүхэд болон насанд хүрэгчдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой суралцах дадалтай болох,
  • Оюуны зураглал аргыг суралцахдаа хэрхэн ашиглах,
  • Дэлхийн агуу сэтгэгчдийн замналаас урам зориг авах

👩‍🏫 Хэнд зориулсан бэ?

  • Суралцах арга барилаа өөрчлөхийг зорьж буй насанд хүрэгчдэд
  • Хүүхдэдээ зөвхөн мэдлэг бус, сэтгэж сурах дадал суулгахыг хүссэн эцэг эхчүүдэд
  • Гайхалтай сэтгэгчдийн түүхтэй танилцаж, бүтээлчээр суралцах арга барилд суралцахыг хүсэж буй хүн бүрт зориулав.

🎯 Сургалтын үр дүн

  • Ном унших, мэдлэг хуримтлуулах нь үр дүнтэй, мартагдашгүй байх болно.
  • Хүүхдийнхээ болон өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга зам олно.
  • Оюуны зураглал аргаа амьдралдаа хэрэгжүүлдэг суралцагч болоход суралцана.

Сар бүр нэг агуу сэтгэгчийн түүхтэй танилцах бөгөөд тухайн агуулгын хүрээнд оюуны зураглал хамтдаа хийж, бүтээлчээр суралцах болно. Насанд хүрэгчдийн хувьд ч ном уншаад түүнийгээ хэрхэн mindmap хийж урт хугацааны санах ойдоо оруулахыг суралцан цаашдаа өдөр тутамдаа ашиглах боломжтой болно. Сар бүр дахин давтагдашгүй бас сонирхолтой байх болно.

📅 Хугацаа: 12 дуустал 1 сараар бүртгүүлэх боломжтой ба 2026 оны бүтэн жилээр бүртгүүлэх сонголт нээх болно оо.

1 сарын төлбөр 79,000₮ (12-р сарын 1с өмнө 69,000₮-р бүртгүүлэх боломжтой)

Хэлбэр: Онлайн (7 хоногт 1 хичээл шинээр нэмэгдэж орох болно.)

Хичээл 11-р сарын 1-с эхлэх болно.

9-р сар: Алберт Эйнштейн

10-р сар: Стив Жобс

11-р сар: Ж.К. Роулинг

12-р сар: Волт Дисней гэх мэтчилэн агуу сэтгэгч нараа сар бүрээр төлөвлөсөн байгаа шүү~

✨ “Бүтээлчээр суралцахуй” сургалт – мэдлэгийг бүтээлч хүч болгон хувиргая!

Хамтдаа агуу сэтгэгчдийн түүхээр аялангаа оюуны зураглал хийж, бүтээлчээр суралцацгаая~!

Энд дарж бүртгүүлээрэй~

P.S Би Hasui Creative дээрээ бүтэн жил оюуны зураглал (mind mapping) хүүхдүүддээ заасан. Бүтээлчээр суралцах энэхүү аргад хүүхдүүд үнэхээр дуртай байдгийг ажигласан ба сурагчид маань ч хичээл дээрээ хэрхэн энэхүү аргыг ашиглаж хялбархан санаа гаргаж, хурдан цээжилсэн үр дүнгээ хуваалцсан юм. 

Түүнчлэн, насанд хүрэгчдэд ч танхимаар энэхүү хичээлээ орсон. Энэ бүх туршлага дээрээ үндэслээд илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой байлгахыг хүсэж энэхүү онлайн ангиа нээж байгаа юм шүү~

    Захиалга хүргэх

    Захиалга хүргэх

    Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

    Төлбөрийн нөхцөл

    Төлбөрийн нөхцөл

    Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

    Хүргэлтийн нөхцөл

    Хүргэлтийн нөхцөл

    Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.