
Байгууллага, хамт олон зориулсан БҮТЭЭЛЧ чадвар гэж юу болох түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар сонирхолтой дасгал ажлуудтай сургалтуудыг боловсруулж сургалтаа хүргэсээр байна.

Сургалтын зорилго: Яагаад БҮТЭЭЛЧ сэтгэлгээ чухал болох талаар ойлгож, хэрхэн БҮТЭЭЛЧээр сэтгэж, шинэ санаа гаргах дасгалууд хийнэ.
Workshop: БҮТЭЭЛЧ дасгал ажлуудтай~
Хугацаа: 2 цаг

Сургалтын зорилго: Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багийн доторх хамтын ажиллагаанд шинэлэг санаа гаргах, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, өөр өнцгөөс харах чадварыг төлөвшүүлэх замаар багийн бүтээлч уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын өсөлт, амжилтад бодит хувь нэмэр оруулахад оршино.
Багаараа БҮТЭЭЛЧ санаа гаргах гэдэг бол ажлын 2,3хан хүний л хийдэг ажил биш юм. БҮТЭЭЛЧ шийдэл гаргах ёстой хурлууд яагаад зөрчилдөөн болж дуусдагийг ойлгож, ажилтан бүр багийн БҮТЭЭЛЧ гишүүн болоход суралцана. (Бүтээлч дасгалтай)
Хугацаа: 2 цаг

Сургалтын зорилго: Шинэ өнцгөөс сэтгэх, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх практик ур чадварыг олгоно.
- Mind mapping аргачлалыг ашиглан бодлоо эмх цэгцтэй илэрхийлэх
- “Concept” ойлголтыг-ийг гүнзгийрүүлэн ойлгож, санаа гаргахдаа ашиглах
- Санаа хөгжүүлэлтийн техникийг эзэмшиж, бодит хэрэглээнд нэвтрүүлэх
- Бүтээлч төсөл, бизнес санаа, контент төлөвлөлтдөө Mindmapping-ийг ашиглах
Хугацаа: 2 цаг


Амралтын өдрүүдэд Хасуй төв дээрээ насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа хүргэдэг. 2025 оны 8-р сараас эхлэн сарын элсэлттэйгээр шинжлэх ухаанд суурилсан сургалтыг бэлтгэж хүргэж байна.

Шинжлэх ухаанд суурилсан БҮТЭЭЛЧ амжилтын эхлэл
Аливаа хүн бүр өөрийн БҮТЭЭЛЧ чадвараа таньж мэдэх нь бүтээмж, аз жаргалтай амьдрал цаашлаад амжилттай байхын суурь юм. Иймд, хүн бүрт зайлшгүй шаардлагатай дөрвөн тулгуур чадварыг шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх энэхүү хөтөлбөрөөр өөрийн бүтээлч чадамжаа жинхэнэ утгаар нь нээхийг урьж байна.
Суурь 1 — Мотиваци
Бүтээлч хөдөлгүүрээ олж нээ. Саад болж буй дотоод түгжээгээ тайлах аргууд
Суурь 2 — Суралцахуй
Хурдацтай чадвар эзэмших ухааныг эзэмш. Өсөлтөд зориулсан уян хатан сэтгэлгээтэй болох арга
Суурь 3 — Бүтээлч чадвар
Төрөлх шийдвэр гаргах, асуудал шийдэх бүтээлч чадавхаа идэвхжүүлэх аргууд
Суурь 4 — Урсгал
Дээд түвшний бүтээлч байдалд хэзээ ч, хүссэн үедээ нэвтрэх ур чадвараа хөгжүүлэх нь
Хугацаа: 2 цаг (хичээл тус бүр)

“Гараараа сэтгэ. Гарцаа бүтээ.”
LEGO® SERIOUS PLAY® арга зүйгээр өөрийн хамгийн том сорилтуудыг бодит, шийдвэрлэж болох гарц болгон хувиргаарай. Монгол Улсад энэхүү арга зүйгээр баталгаажсан цор ганц хувь хүний коучинг санал болгож буй фасилитаторын хувьд би таныг 90 минутын өвөрмөц аялалд хөтөлнө — энэ бол та өөрийн гараар төвөгтэй асуудлаа 3D хэлбэржүүлж, шийдэл болгон бүтээх аялал юм.
Яагаад энэхүү коучинг онцгой вэ?
Үгээр илэрхийлж чадахгүй зүйлс: Гарт тань таны тархи хүртэл хүрч чадахгүй мэдлэг бий
Шийдлээ хар: Асуудлаа болон боломжоо 3D загвараар бүтээнэ
Үйлдэл рүү шууд шилж: Тодорхой, хэрэгжихүйц алхмуудтайгаар коучингоо өндөрлөнө
Дэлхийд хэрэглэгддэг арга зүйг мэдэр: Fortune 500 компаниудын хэрэглэдэг арга зүйг Монголд, хувь хүнд зориулсан хэлбэрээр авах боломж
Коучингийн үндсэн чиглэлүүд:
🧱 “Алсын хараагаа бүтээ” — Стратегийн зорилго тодорхойлох
Өнөөдрийн бодит байдал, ирээдүйн хүсэл зорилго, тэднийг холбох гүүрийг хамтдаа бүтээнэ. Энтрепренерүүд болон карьерын дараагийн алхмаа төлөвлөж буй мэргэжилтнүүдэд тохиромжтой.
🧱 “Breakthrough Builder” — Бүтээлч шийдэл гаргах
Асуудлаа бүтээн босгож, дараа нь түүнийг шийдэл болгон дахин босго. Шийдвэр гаргалт, бүтээлч саад бэрхшээлтэй тулгарсан бизнес эрхлэгчдэд зориулав.
🧱 “Identity Architecture” — Хувийн брэнд ба манлайлал
Өөрийн үнэнч, өвөрмөц манлайллын хэв маяг, мэргэжлийн дүр төрхөө бүтээнэ. Шинэ үеийн манлайлагчид болон чиглэлээ өөрчилж буй хүмүүст нэн хэрэгтэй.
🧱 “Innovation Lab” — Шинийг сэтгэх, хөгжүүлэх
Олон төрлийн шийдлийг хурдан загварчилж, бодит амьдралд хэрэгжүүлэхээс өмнө туршина. Бүтээгдэхүүн хөгжүүлэгчид, инноваци эрхлэгчдэд зориулсан лаборатори.
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Та юуг авч үлдэх вэ? Загварын зургууд, шийдлүүд болон төлөвлөгөө.

Хасуй - хүүхдийн БҮТЭЭЛЧ хөгжлийн төв нь Доктор Эдвард Боногийн сэтгэн бодох чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрүүдийг АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР АНХ УДАА монголд заах эрхтэй байгууллага юм.

Доктор Эдвард Боногийн “Six Thinking Hats for students” хөтөлбөр нь хүүхдэд зориулсан зургаан малгайн сэтгэх арга юм. Энэхүү хичээлд хүүхэд хамрагдсанаар Creative thinking (бүтээлчээр сэтгэх) болон Critical thinking (эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах) сэтгэх арга барилд суралцаж, хөгжих болно.
Түүний арга техникүүдийг өдгөө дэлхийн инновац бүтээгч компаниуд, гүйцэтгэх захирлууд болон сургуулийн хөтөлбөрүүдэд ашиглаж байна.
Энэхүү сургалтанд хамрагдсанаар:
🌟Зургаан төрлийн сэтгэх арга барилын хүрээнд илүү төвлөрч, эмх замбараатайгаар сэтгэнэ
🌟Суралцах болон харилцан ярьж байх үедээ өөрийн бодлуудаа хянаж, удирдаж сурна
🌟Мэдээллийг үр дүнтэйгээр ашиглаж сурна
🌟Илүү бүтээлчээр сэтгэнэ
🌟Ямар нэгэн асуудал, санааны сайн, давуу талуудыг төвөггүй олно
🌟Ямар нэгэн асуудал, санааны сул тал, аюултай байж болох өнцгүүдийг тодорхойлно
🌟Шийдвэр гаргалтанд сэтгэл санааны байдлаа удирдаж сурна.
Бид ирээдүйн Creative&Critical сэтгэгчдийг хөгжүүлнэ.
Насны ангилал: 7-12, 12-16
🧠 LEARN TO THINK~!
Бүртгүүлэх ⬇️⬇️⬇️
БҮРТГҮҮЛЭХ