Нийтлэлийн булан

blog

2025 оны 08-р сарын 08

Яагаад ТАНЫ хүүхдэд системтэй сэтгэх чадвар хэрэгтэй вэ?

Эцэг эхчүүдэд зориулсан “Six Thinking Hats” хөтөлбөрийн бүрэн танилцуулга.

Мэдээлэл цээжлэхээс илүү, сэтгэх чадвар ирээдүйг тодорхойлж буй энэ цагт манай Хасуй - БҮТЭЭЛЧ хөгжлийн төв батлагдсан аргаар Монгол хүүхдүүдээ хэрхэн бэлтгэж байгааг танд хуваалцъя.

Бидэнд тулгарч буй асуудал:

Төсөөлөөд үзээрэй:
Таны 10 настай хүүхэд хүнд математикийн тэгшитгэлийг бодож чаддаг, эх хэл болон англиар урт шүлгүүдийг цээжээр хэлдэг. Аливаа зүйлийг маш хурдан цээжилж, суралцдаг.
Гэтэл яг гол агуулгыг асуухаар мэдэхгүй байх эсвэл “Энэ асуудалд хэрхэн шийдэл гаргах вэ?” гэсэн энгийн асуултад хариулахдаа түгдэрнэ. Эсвэл зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг хуваалцна.

Танил сонсогдож байна уу?

Энэ дүр зураг Монголын олон гэр бүлд өдөр бүр давтагддаг.
Манай хүүхдүүд хичээлдээ сайн, мэдлэгээр дүүрэн ч “амьдрал дээрх бодит сэтгэлгээ” буюу мэдээллийг боловсруулж, олон өнцгөөс харж, бүтээлч шийдэл гаргах чадвар дутмаг байдаг.

Бид энэхүү хөтөлбөрөө 1 гаруй жил зааж, ажилласны эцэст ойлгож буй зүйлс: асуудал нь ухаанд (IQ) биш, харин системтэй сэтгэх арга барилд байдаг юм байна.

Мэдэх ба сэтгэх — ялгаа нь юу вэ?

Ихэнх эцэг эх үүнийг анзаараагүй байдаг.

Мэдэх — Мэдээллийг хүлээн авч, цээжлэх. (Суралцах үйл явцын эхний шат)
Сэтгэх — Тэр мэдээллийг боловсруулж, зөв хэрэглэх.

Манай уламжлалт боловсрол “цээжлэх”-д онцгой сайн. Хүүхдүүд их хэмжээний мэдээллийг цээжилдэг.
Харин “сэтгэх” — шинжлэх, дүгнэх, бүтээх, асуудлыг шийдэх дээр ирэхээр олон хүүхэд гацдаг.

Та өөрийн хүүхдийг бодоод үзээрэй:

  • Асуудлын зөвхөн хариуг бус, хэрхэн шийдсэнээ тайлбарлаж чаддаг уу?
  • Шийдвэр гаргахын өмнө хэд хэдэн хувилбар авч үздэг үү?
  • Өөр хүний байр сууринаас харж чаддаг уу?
  • Бүтээлч шийдэл гаргах арга барилтай юу?

Хэрэв эдгээр асуултад нэгэнд нь ч “үгүй” гэж хариулсан бол — таны хүүхэд системтэй сэтгэх сургалтаас асар их зүйлс суралцах болно.

Системтэй сэтгэлгээний шинжлэх ухаан

Орчин үеийн тархи судлалын судалгаанууд маш сонирхолтой дүгнэлтүүдийг харуулж байна:

Нээлт №1: Сэтгэх чадварыг математикийн эсвэл хэлний адил тодорхой арга зүйгээр зааж болдог.

Нээлт №2: 7–16 нас бол системтэй сэтгэх хэв маягийг төлөвшүүлэх хамгийн тохиромжтой үе — тархины мэдрэлийн холбоос хамгийн уян хатан байдаг нас.

Нээлт №3: Системтэй сэтгэх арга эзэмшсэн хүүхдүүд асуудал шийдвэрлэх шалгалтад үе тэнгийнхнээсээ 23%-иар өндөр үр дүн үзүүлсэн (Harvard Educational Research).

Энэ бол хүүхдийг “илүү ухаантай” болгох тухай биш. Энэ бол тэдний байгаа ухааныг илүү үр дүнтэй ашиглах хэрэгслийг өгөх тухай юм.

Яагаад заавал “Six Thinking Hats® for Students” хөтөлбөр гэж?

Дэлхийн боловсролд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Эдвард де Боно-гийн “Six Thinking Hats” арга зүйг сонгож ажиллаж буйн учир нь:

  1. Дэлхийн баталгаа: Google, IBM, Microsoft, Toyota зэрэг Fortune 500 компаниуд шийдвэр гаргалтад хэрэглэдэг.
  2. Насны уян хатан байдал: 7 настай хүүхдийн найзтайгаа эвлэрэх асуудлаас эхлээд, 40 настай удирдлагын стратегийн шийдвэрт ч ажилладаг.
  3. Соёлын нийцэмж: Соёл дамнасан, олон өнцгийг хүлээн зөвшөөрдөг — Монгол хүүхдүүдийн сониуч занд яг тохирдог.

Зургаан малгай нь өөр өөр сэтгэх хэв маягийг илэрхийлнэ:

  • Цагаан малгай: Баримт, мэдээлэл
  • Улаан малгай: Сэтгэл хөдлөл, мэдрэмж
  • Хар малгай: Эрсдэл ба шүүмжлэл
  • Шар малгай: Ашиг тустай талууд
  • Ногоон малгай: Бүтээлч санаа
  • Цэнхэр малгай: Үйл явцын зохион байгуулалт

Хөтөлбөр дээр хүүхдүүд юу хийдэг вэ?

Эцэг эхчүүдээс хамгийн их сонсдог асуулт: “Манай хүүхэд яг юу хийх юм бэ?”

7–12 насныхны нэг хичээлийг жишээлье.

Нээлт (5 мин): Харах өнцгийг тэлэх БҮТЭЭЛЧ ногоон малгайн дасгалаар өдөр бүрийн хичээл эхэлдэг.

Үндсэн сургалт (85 мин): Насны онцлог, танин мэдэхүйд нь тохирсон дасгал ажлууд ажилладаг. Ингэснээр, хүүхдийн өдөр тутамд тулгардал асуудлуудыг хэрхэн шийдэж болох, олон талаас аливаа зүйлийг харахад мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж болдгийг сурдаг. Бодлуудаа эмхэлж, олон санаа гаргах тусам өөрт нь хэрэгтэй байдгийг ойлгодог.

📚 Ямар ч лекц байхгүй. Хүүхдүүд хийж, туршиж, хэрэглэж сурдаг.

8  хоногийн өөрчлөлт

Хүүхэд маань ингэж сэтгэх чадвартай болно. Жишээлбэл:

  • Цагаан малгай: “Бүх мэдээллээ хангалттай цуглуулсан уу?”
  • Улаан малгай: “Мэдрэмжээ сонсчихье. Үүнийг заавал зөвтгөх шаардлага байхгүй.”
  • Хар малгай: “Эдгээр хүнс миний биед эрүүл биш тул би идэхгүй байх сонголт хийлээ.”
  • Шар малгай: “Миний сайн талууд бол...”
  • Ногоон малгай: “Сүү дууссан бол юугаар орлуулж болохыг бодоод үзье”
  • Хөх малгай: “Гэр бүлийн хурлыг би өөрөө удирдаж, шийдвэрийг системтэй гаргаж ч болох юм”

Эдгээр сэтгэлгээг ажиллуулахын тулд та шидэж үгээ хэлэхэд л хангалттай. "Чи {хар малгайгаа} өмсөөд бодоод үздээ?"

Монголын ирээдүй.

Бид БҮТЭЭЛЧ хүүхдүүд бидний ирээдүй гэдэгт итгэж үйл ажиллагаагаа явуулдаг ч үүний суурь нь сэтгэлгээний арга барилд суралцах юм. Манай улсын ирээдүйд системтэй сэтгэдэг үе хэрэгтэй.

  • Эдийн засгийн төрөлжилт — Уурхайгаас цааш гарах шийдэл, инноваци.
  • Байгаль орчин — Уур амьсгалын өөрчлөлтөд олон өнцгөөс шийдэл гаргах.
  • Технологи — AI хийхгүй үлдэх бүтээлч, шүүн тунгаах сэтгэх чадвар.
  • Ардчилал — Олон талын мэдээлэлд үндэслэж зөв дүгнэлт гаргах иргэд.

Эцэг эхчүүдийн нийтлэг асуулт:

“Миний хүүхэд наснаасаа болоод орж чадахгүй юм биш үү?” — Агуулгыг насанд нь тохируулна. Арга зүй ижил.
“Сургуулийн хичээлд саад болох уу?” — Харин ч сурлагад ахиц гарна. Сониучилж олон зүйлийг олон талаас бодохыг хичээх болно.
“Миний хүүхэд угаасаа бүтээлч.” — Байгалиасаа бүтээлч байх нь сайн. Гэхдээ системтэй сэтгэж, бүтээлч байх нь илүү хүчтэй.
“Энгийн хүүхдэд хүнддэх үү?” — Үгүй. Энэ аргыг дэлхийн том компаниудын удирдлагад ч заадаг, харин хүүхдүүд бүр хурдан сурдаг.

Сэтгэх чадварыг хөгжүүлэхгүй байх өртөгтэй  вэ?

  • Хурдан шийдвэр гаргадаг ч үр дагаврыг нь боддоггүй өсвөр нас
  • Ажлын амьдралд стратегийн сэтгэлгээ дутсанаас гарах боломж алдлууд
  • Гэр бүл, найз нөхдийн маргаан зөв шийдэлгүй үргэлжлэх

Насны ангилал

  • Бага анги (7–12 нас)
  • Дунд анги (12–16 нас)
  • Анги дүүргэлт: Дээд тал нь 10 хүүхэд
  • Материал: Бүх зүйлийг бид бэлтгэсэн
  • Эцэг эхийн дэмжлэг: Асуулт, асуудал, шийдэл бүр дээр хүүхдээсээ шидэт асуултаа асууж дадал хэвшил болгоход туслаарай~
  • Сертификат: Амжилттай төгсөгчдөд

Бодит өөрчлөлтийн түүхүүд

~ Удахгүй энд бичлэг хуваалцах болно оо.

БҮРТГҮҮЛЭХ:

Энд дарж анкет бөглөөрэй

P.S Энэ арга бол тэдний өдөр бүр хэрэглэж болох, ирээдүйд насан турш нь хэрэг болох сэтгэлгээний багажтай (mind tools) болох сургалт юм шүү. 

Хүүхэд тань аль хэдийн сэтгэн бодож байгаа.
Асуудал нь — тэр санамсаргүй бодож байна уу, эсвэл системтэй бодож байна уу?

2025 оны 07-р сарын 31

Бүтээлч нээлтийн нууц

Энэ таны бодож байгаагаас өөр зүйл шүү~!

Та бүтээлч хүмүүс яагаад өөрсдөөсөө илүү гайхалтай зүйл бүтээдэг гэж бодож байна вэ? 

Ихэнх хүмүүс "тэд илүү авьяаслаг" гэж боддог.

Ихэнх хүмүүс "тэд илүү мэдлэгтэй" гэж боддог.

Ихэнх хүмүүс "тэд төрөлхийн талант" гэж боддог.

Гэхдээ жинхэнэ нууц нь энэ биш! 

Жинхэнэ нууц бол: ТОО ХЭМЖЭЭ

Моцарт 35 насандаа нас барахаасаа өмнө 600+ бүтээл туурвисан 

Бетховен амьдралынхаа туршид 650 бүтээл хийсэн
Бах 1000 гаруй бүтээлийг дуусгасан

15,000 гаруй сонгодог хөгжмийн бүтээлийг судалсан судалгаагаар: 5 жилийн хугацаанд илүү олон бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдын хит бүтээл гаргах магадлал илүү өндөр байсан.

Энэ зүй тогтол зөвхөн дан хөгжмөөр хязгаарлагдахгүй:

Коби Брайант: Бэлтгэлд 30,000+ удаа шидсэн → 5 NBA аварга 

Жеймс Дайсон: 5,126 бүтэлгүйтсэн прототип → Хувьсгалт компани (dyson)

Ж.К. Роулинг: 12 татгалз + олон зуун ноорог → $25 тэрбумын франчайз

This American Life болон Serial подкастын продюсер Айра Гласс: "Хэрэв та өвөрмөц байхыг хүсч байвал хийж болох хамгийн чухал зүйл бол их хэмжээний ажил хийх. Асар их хэмжээний ажил хий." хэмээн хэлсэн байдаг.

Иймд, бид 

"Төгс" санааг хүлээхээ больж, анхны оролдлого төгс байх ёстой гэж бодолгүй, өөрийгөө бусадтай харьцуулалгүй оролдсоор байх ёстой.

Таны #847 дахь санаа таны амьдралыг өөрчлөх нээлт байж магадгүй! 

💌 Таны бүтээлч амьдралд туслах нийтлэл 7н хоног бүр авч баймаар байна уу? Миний newsletter-д нэгдээрэй~!

Erdenesuvd's Newsletter

2025 оны 07-р сарын 31

Тархи чинь хэт их ачаалалтай байна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үз!

Өдөржингөө олон зүйл бодож, шийдвэр гаргаж, санаа гаргаж, маргаашийн төлөвлөгөөг зохиож сууна уу? Гэхдээ л үр дүнгүй байж, бодолдоо дарагдаж, бухимдаж сууна уу?

Тэгвэл толгой доторхи бүх зүйлээ цаасан дээр буулгах цаг болсон.
Энийг Brain Dump гэж нэрлэдэг.

Brain Dump гэж юу вэ?
Толгой дотор эргэлдэж байгаа бүх бодол, санаа, санаа зовнилыг цэгцлэхийн тулд
тэмдэглэл хөтөлж, бүгдийг бичиж гаргах арга.
Энэ нь бүтээлч сэтгэлгээнд шинэ орон зай гаргаж, стрессийг багасгадаг.

Тиймээс үзэг, дэвтэрээ барин бичиж эхлээрэй~! Санаанд орж ирж буй зүйлсийг зүгээр л санаа зоволгүйгээр тэмдэглэснээр:
→ Төвлөрөх
→ Оюун санаагаа цэгцлэх
→ Бүтээлч сэтгэлгээгээ дэмжихэд тус болдог.

Өнөөдөр өөрийгөө сорьж үз:
1️⃣ Цаас, үзэг аваад
2️⃣ Толгой доторхи бүхнээ бич
3️⃣ Амар, тайван, бүтээлч санаагаа хүлээ

Тархи сарнилтын горимдоо хэсэгхэн ч болов ингэж орсоноор БҮТЭЭЛЧ санаануудыг үйлдвэрлэж эхэлдэг юм шүү~

🌟 Сургалтын зорилго

Өнөөдөр 8 настнаас 80 настан хүртэл цахим орчноос мэдлэг, мэдээллээр “тэтгэгдэж” байгаа ч эргэцүүлэн бодох, дүгнэн шинжлэх, сэтгэж суралцахад анхаарахгүй орхидуулсаар байна. Иймд, дэлхийн алдар цуутай сэтгэгчдийн түүхээр дамжуулан бүтээлчээр сэтгэж, суралцахад сургалтын зорилго оршино.

Хүүхдэдээ ч, өөртөө ч сэтгэхүйн хөрөнгө оруулалт хийгээрэй~

📖 Та юу сурч мэдэх вэ?

  • Бүтээлчээр суралцах арга барил – аливааг зөвхөн тогтоох бус, ойлгож, холбон сэтгэх,
  • Олж авсан мэдлэгээ санах, хэрэглэх техникүүдийг эзэмших,
  • Хүүхэд болон насанд хүрэгчдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой суралцах дадалтай болох,
  • Оюуны зураглал аргыг суралцахдаа хэрхэн ашиглах,
  • Дэлхийн агуу сэтгэгчдийн замналаас урам зориг авах

👩‍🏫 Хэнд зориулсан бэ?

  • Суралцах арга барилаа өөрчлөхийг зорьж буй насанд хүрэгчдэд
  • Хүүхдэдээ зөвхөн мэдлэг бус, сэтгэж сурах дадал суулгахыг хүссэн эцэг эхчүүдэд
  • Гайхалтай сэтгэгчдийн түүхтэй танилцаж, бүтээлчээр суралцах арга барилд суралцахыг хүсэж буй хүн бүрт зориулав.

🎯 Сургалтын үр дүн

  • Ном унших, мэдлэг хуримтлуулах нь үр дүнтэй, мартагдашгүй байх болно.
  • Хүүхдийнхээ болон өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга зам олно.
  • Оюуны зураглал аргаа амьдралдаа хэрэгжүүлдэг суралцагч болоход суралцана.

Сар бүр нэг агуу сэтгэгчийн түүхтэй танилцах бөгөөд тухайн агуулгын хүрээнд оюуны зураглал хамтдаа хийж, бүтээлчээр суралцах болно. Насанд хүрэгчдийн хувьд ч ном уншаад түүнийгээ хэрхэн mindmap хийж урт хугацааны санах ойдоо оруулахыг суралцан цаашдаа өдөр тутамдаа ашиглах боломжтой болно. Сар бүр дахин давтагдашгүй бас сонирхолтой байх болно.

📅 Хугацаа: 12 дуустал 1 сараар бүртгүүлэх боломжтой ба 2026 оны бүтэн жилээр бүртгүүлэх сонголт нээх болно оо.

1 сарын төлбөр 79,000₮ (12-р сарын 1с өмнө 69,000₮-р бүртгүүлэх боломжтой)

Хэлбэр: Онлайн (7 хоногт 1 хичээл шинээр нэмэгдэж орох болно.)

Хичээл 11-р сарын 1-с эхлэх болно.

9-р сар: Алберт Эйнштейн

10-р сар: Стив Жобс

11-р сар: Ж.К. Роулинг

12-р сар: Волт Дисней гэх мэтчилэн агуу сэтгэгч нараа сар бүрээр төлөвлөсөн байгаа шүү~

✨ “Бүтээлчээр суралцахуй” сургалт – мэдлэгийг бүтээлч хүч болгон хувиргая!

Хамтдаа агуу сэтгэгчдийн түүхээр аялангаа оюуны зураглал хийж, бүтээлчээр суралцацгаая~!

Энд дарж бүртгүүлээрэй~

P.S Би Hasui Creative дээрээ бүтэн жил оюуны зураглал (mind mapping) хүүхдүүддээ заасан. Бүтээлчээр суралцах энэхүү аргад хүүхдүүд үнэхээр дуртай байдгийг ажигласан ба сурагчид маань ч хичээл дээрээ хэрхэн энэхүү аргыг ашиглаж хялбархан санаа гаргаж, хурдан цээжилсэн үр дүнгээ хуваалцсан юм. 

Түүнчлэн, насанд хүрэгчдэд ч танхимаар энэхүү хичээлээ орсон. Энэ бүх туршлага дээрээ үндэслээд илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой байлгахыг хүсэж энэхүү онлайн ангиа нээж байгаа юм шүү~

    Шинжлэх ухаанд суурилж өөрийн БҮТЭЭЛЧ чадвараа нээгээрэй~!

    Амжилт, бүтээмж, аз жаргалын шинжлэх ухаанд суурилсан сургалт

    Хэрэв нэг чадвар л таны карьерыг өөрчилж, гүйцэтгэлийг тань өсгөж, амьдралыг тань илүү жаргалтай болгоно гэвэл танд ямар санагдаж байна вэ?

    Creative Mastery хөтөлбөрт тавтай морилно уу.

    Энэ бол шинжлэх ухаанд суурилсан бүтээлч хөгжлийн сургалт бөгөөд хурдацтай өөрчлөгдөж нийгэмд хөгжих №1 чадварыг тань нээж өгөх болно.

    Амжилтын түлхүүр: Яагаад бүтээлч байдал таны өрсөлдөх давуу тал вэ?

    Сүүлийн үеийн судалгаанууд нэгэн гайхалтай мэдээллийг дэлгэсээр байна:
    Бүтээлч байдал гэдэг нь зүгээр нэг уран сайхан биш — харин амжилт, оргил гүйцэтгэл, амьдралын сэтгэл ханамжийг жолооддог “мастер чадвар” юм.

    Судалгаа юуг харуулж байна вэ?

    Карьерыг дэмжигч хүч: Бүтээлч мэргэжилтнүүд дунджаар 17%-иар илүү орлоготой (Adobe Global Study)
    Манлайллын нууц: IBM-ийн Гүйцэтгэх Захирлуудын судалгаагаар бүтээлч сэтгэлгээ №1 манлайллын чадвар гэж тодорхойлогдсон
    Гүйцэтгэлийн өсөлт: Бүтээлч сэтгэлгээний сургалт асуудал шийдэх гүйцэтгэлийг 41%-иар сайжруулдаг (Radboud их сургууль)
    Аз жаргалын индекс: Өдөр тутмын бүтээлч үйлдэл нь амьдралын сэтгэл ханамжийг 25%-иар нэмэгдүүлдэг (UC Riverside)
    Flow буюу оргил байдалд хүрэх чадвар: Бүтээлч мэргэжилтнүүд бусдаас 3 дахин их давтамжтайгаар "flow" буюу оргил гүйцэтгэлийн төлөвт ордог (Dr. Mihaly Csikszentmihalyi)

    Гэхдээ хүмүүсийн мэддэггүй нэг үнэнийг хэлэхэд...

    Тархи судлалын шинжлэх ухаан “бүтээлч төрдөг” гэх домгийг няцаасан юм шүү~
    Harvard, Stanford зэрэг дэлхийн тэргүүлэх их сургуулиуд бүтээлч байдал нь тодорхой мэдрэлийн тогтолцоо, давтагддаг дадлагаар хөгжиж болдгийг нотолсон.

    4 СУУРЬ ТОГТОЛЦОО: Шинжлэх ухаанд суурилсан өөрийн БҮТЭЭЛЧ чадвараа нээх хөтөлбөр

    Яагаад энэ сургалт таныг өөрчилнө гэж бодож байна уу?

    Энэ бол зүгээр нэг бүтээлч сэтгэлгээний сургалт биш.
    Энэ бол таны амжилт, гүйцэтгэл, аз жаргалыг шинжлэх ухаанд тулгуурлан оновчтой түвшинд хүргэх шинэчлэл юм.

    Таны хэмжигдэхүйц өөрчлөлт:

    • Орлогын өсөлт (+17% орлогын батлагдсан өсөлт)
    • Асуудал шийдэх чадвар (+41% гүйцэтгэлийн өсөлт)
    • Амьдралын сэтгэл ханамж (+25% сайжрал)
    • Оргил гүйцэтгэлийн төлөвт орох чадвар (3x илүү давтамжтай Flow)
    • Сэтгэлгээний уян хатан байдал (+34% сэтгэхүйн уян хатан чанар)

    Таны амьдралыг өөрчлөх хөрөнгө оруулалт

    • 4 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалт. Нэг удаа 2 цагаар хичээллэх болно. Нийт 8 цагийн судалгаанд суурилсан сургалт юм.
    • Бүхий л амьдралын туршид хэрэгтэй өрсөлдөх чадвар
    • Шинжлэх ухаанд суурилсан арга, дасгалуудтай байх ба төлбөрөө 100% шилжүүлсэн тохиолдолд "Creativity Workbook" бэлэглэх болно.

    Анги дүүргэлт ердөө 8 хүн.

    Амжилттай хүмүүсийг нэг л зүйл нэгтгэдэг:
    Онцгой БҮТЭЭЛЧ сэтгэлгээ.
    Та ч энэ чадварыг нотлогдсон шинжлэх ухааны аргаар эзэмшиж чадна.

    “Ирээдүйд хамгийн үнэ цэнтэй чадвар бол бүтээлч сэтгэлгээ байх болно.” — Дэлхийн Эдийн Засгийн Чуулган

    Өрсөлдөх давуу талаа өнөөдөр  нээгээрэй!

    Сургалт амралтын аль нэг өдөрт цахимаар явагдана. (9-р сар) 

    Бүгдийг шинжлэх ухааны суурьтайгаар суралцаж хэрэгжүүлэхэд бэлэн үү?

    Энд дарж БҮРТГҮҮЛЭХ

    Цүнхний оосор болгоод зүүхэд хэмжээ нь яг гоё, хэт том ч биш хэт жижиг ч биш. 

    Дэвтэр доторх агуулгаа ангилахад туслах ба бас их гоё харагдуулдаг шүү~

    Та энэхүү дасгал ажлын номтой хамт дараагийн 28 хоногт бүтээлч чадвартаа хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх системчилсэн аяллыг эхлүүлэх болно. Энэхүү аялал бол “БҮТЭЭЛЧ болох” тухай биш. Учир нь та аль хэдийн бүтээлч нэгэн. Харин энэ бол таны доторх бүтээлч дуу хоолой, хүчийг танин мэдэх, чиглүүлэх, улам бүр хүчирхэгжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан арга зам байх болно.

    Орчин үеийн нейрошинжлэх ухаан дээр суурилсан, олон мянган өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээр батлагдсан таны аялал дөрвөн үндсэн суурь дээр түшиглэж үргэлжилнэ.

    • 1-р долоо хоног: УРАМ ЗОРИГ – Түлш

    Өөрийн "яагаад"-аа олж, сониуч зангаа асааж, тогтвортой бүтээлч эрч хүч бүтээнэ.

    • 2-р долоо хоног: СУРАЛЦАХУЙ – Хурдасгуур

    Чадварыг түргэн эзэмших урлагт гаршиж, суралцах машин болно.

    • 3-р долоо хоног: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ – Хөдөлгүүр

    Бүтээлч үйл явцыг ойлгож, удирдан, найдвартай шинэлэг санаа бүтээнэ.

    • 4-р долоо хоног: УРСГАЛ – Үржүүлэгч

    Оргил бүтээмжийн төлөвт нэвтэрч, хамгийн шилдэг бүтээлээ хүч гаргалгүйгээр туурвих болно.

    Creative Mastery-д хүрэх амлалт:

    Хэрэв та эдгээр 28 хоногт үнэн сэтгэлээсээ зүтгэж, зүгээр л дасгал хийх биш, харин үнэхээр тууштай байвал та:

    • Бүтээлч зорилгоо мэдэж, тогтвортой урам зоригтой болно
    • Уламжлалт аргуудаас 3–5 дахин хурдан суралцана
    • Батлагдсан арга техникүүдээр хүссэн үедээ санаа бүтээнэ
    • Урсгал төлөвт тогтмол нэвтрэх чадвартай болно
    • Насан туршийн бүтээлч хөгжлийн цогц системтэй болно

    За ингээд аялалдаа гарахдаа бэлэн үү?

    Автоматаар имэйл рүү хүргэгдэх шийдэл удахгүй бэлэн болох тул түр доорх шийдлээр илгээж байя~

    Нийт хуудсын тоо: 80

    Энд дарж мэдээлэл бөглөж, худалдан авна уу.

    “Creativity Workbook” ном бол 5+ насны хүүхдүүдэд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 сонирхолтой, хялбархан дагаж хийх боломжтой дасгалын цуглуулга юм. Энэ ном нь хүүхдийн төсөөлөх, олон санаа гаргах, асуудалд өөр өнцгөөс хандах, дүрслэх болон зохион бүтээх чадварыг дэмжих зорилготой.

    Дасгал бүр нь:

    • Тодорхой зорилготой
    • Зураг, хэлбэр дүрсээр дэмжигдсэн
    • Хүүхдийн сэтгэхүйг тэлсэн асуултуудтай

    Эрдэмтэн Paul Torrance-ийн бүтээлч сэтгэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг (уян хатан байдал, өвөрмөц байдал, санааны урсац) суурь болгон боловсруулсан тул зөвхөн хөгжилтэй, зугаатай бус — хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

    Хүүхдүүдтэйгээ хамт хийгээд үзээрэй~

    Бүх бараа

    Цүнхний оосор болгоод зүүхэд хэмжээ нь яг гоё, хэт том ч биш хэт жижиг ч биш. 

    Та энэхүү дасгал ажлын номтой хамт дараагийн 28 хоногт бүтээлч чадвартаа хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх системчилсэн аяллыг эхлүүлэх болно. Энэхүү аялал бол “БҮТЭЭЛЧ болох” тухай биш. Учир нь та аль хэдийн бүтээлч нэгэн. Харин энэ бол таны доторх бүтээлч дуу хоолой, хүчийг танин мэдэх, чиглүүлэх, улам бүр хүчирхэгжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан арга зам байх болно.

    Орчин үеийн нейрошинжлэх ухаан дээр суурилсан, олон мянган өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээр батлагдсан таны аялал дөрвөн үндсэн суурь дээр түшиглэж үргэлжилнэ.

    • 1-р долоо хоног: УРАМ ЗОРИГ – Түлш

    Өөрийн "яагаад"-аа олж, сониуч зангаа асааж, тогтвортой бүтээлч эрч хүч бүтээнэ.

    • 2-р долоо хоног: СУРАЛЦАХУЙ – Хурдасгуур

    Чадварыг түргэн эзэмших урлагт гаршиж, суралцах машин болно.

    • 3-р долоо хоног: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ – Хөдөлгүүр

    Бүтээлч үйл явцыг ойлгож, удирдан, найдвартай шинэлэг санаа бүтээнэ.

    • 4-р долоо хоног: УРСГАЛ – Үржүүлэгч

    Оргил бүтээмжийн төлөвт нэвтэрч, хамгийн шилдэг бүтээлээ хүч гаргалгүйгээр туурвих болно.

    Creative Mastery-д хүрэх амлалт:

    Хэрэв та эдгээр 28 хоногт үнэн сэтгэлээсээ зүтгэж, зүгээр л дасгал хийх биш, харин үнэхээр тууштай байвал та:

    • Бүтээлч зорилгоо мэдэж, тогтвортой урам зоригтой болно
    • Уламжлалт аргуудаас 3–5 дахин хурдан суралцана
    • Батлагдсан арга техникүүдээр хүссэн үедээ санаа бүтээнэ
    • Урсгал төлөвт тогтмол нэвтрэх чадвартай болно
    • Насан туршийн бүтээлч хөгжлийн цогц системтэй болно

    За ингээд аялалдаа гарахдаа бэлэн үү?

    Автоматаар имэйл рүү хүргэгдэх шийдэл удахгүй бэлэн болох тул түр доорх шийдлээр илгээж байя~

    Нийт хуудсын тоо: 80

    Энд дарж мэдээлэл бөглөж, худалдан авна уу.

    Захиалга хүргэх

    Захиалга хүргэх

    Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

    Төлбөрийн нөхцөл

    Төлбөрийн нөхцөл

    Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

    Хүргэлтийн нөхцөл

    Хүргэлтийн нөхцөл

    Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.